Ажлын хэсэг байгуулах тухай

3

2015.06.24                       А/267

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4 в заалт, 29.2 дахь хэсийг тус тус үндэслэн  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Тус дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэр 23 дугаар байрны арын авто машины зам цөмөрч, хүнд даацын  машин унаж осолдсон ослын газрын орчмын зам талбайг  засварлах ажлыг зохион байгуулах үүрэг бүхий хэсгийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай.

Ажлын хэсгийн ахлагч:

Ц.Төрхүү

Дэд бүтэц, нийтийн аж ахуйн асуудалхариуцсан орлогч

 

Ажлын хэсгийн гишүүд:

С.Жавхлантбаатар

Замын цагдаагийн тасгийн дарга

 

 

Г.Эрхэмбаяр  

Цагдаагийн 3 дүгээр хэлтсийн дарга, цагдаагийн  хурандаа

 

 

Г.Ганхүү 

Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга

 

 

Т.Сүхбаатар     

Дэд бүтэц, тохижилтийн хэлтсийн дарга

 

 

Ж.Болорсүрэн  

29 дүгээр хорооны Засаг дарга

 

 

С.Мижиддорж

Захиргаа, хуулийн хэлтсийн мэргэжилтэн

 

Нарийн бичгийн дарга:

Ц.Төрмандах

Онцгой байдлын хэлтсийн дарга, онцгой байдлын хошууч

 

2. Захирамжийн хэрэгжилтийг хангаж, осол болсон газрын ойр орчимд авто машинтай болон явган иргэдийг зорчуулахгүй байх арга хэмжээг авч ажиллахыг Ажлын хэсэг /Ц.Төрхүү/-т үүрэг болгосугай.

 

ЗАСАГ ДАРГА                                 М.ЧИНБОЛД






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.