
2015.06.24 А/265
Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4 дэх хэсэг, 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэг, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4 дэх хэсгүүдийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Тус дүүргийн 32 хороо Мал бордохын задгайн айлуудаас удаа дараа орох орц гарц гаргах тухай хүсэлт ирүүлсэнийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2010 оны 747 дугаар захирамжаар Хишиг Арвин Индистрал ХХКомпаний ерөнхий төлөвлөгөөний дагуу олгогдсон өөрийн эзэмшил 20 га газраас илүү гаргаж нийтийн эзэмшилийн зам талбайг хааж төмөр хашаа барьсан байгаа тул тус газрын зүүн талд 12 м өргөн гудамж гартал, мөн баруун урд хэсэгтээ нийтийн эзэмшлийн зам талбай болох орц гарцыг хаасан төмөр хашааг 15 м өргөн гудамж гартал тус тус албадан чөлөөлсүгэй.
2.Захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг дүүргийн Өмч, газрын алба /Г.Баярсайхан/-д, Замын цагдаагийн тасаг /С.Жавхланбаатар/-т, Цагдаагийн нэгдүгээр хэлтэс /Ш.Цогтбаатар-т/ Мэргэжлийн хяналтын хэлтэс/Г.Ганхүү/-т нарт тус тус үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА М.ЧИНБОЛД
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
