
2015.06.22 А/262
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5 дахь заалт, Нийслэлийн Засаг даргын А/153 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Тус дүүрэгтэй харилцаа, хамтын ажиллагаатай БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөлөнбуйр хотод болох “Хайлаар-2015” Монгол, Хятад, Орос гурван улсын эдийн засгийн форум, үзэсгэлэн яармаг худалдаанд оролцуулахаар дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих мэдээлэл, судалгааны төвийн захирал Г.Билгүүн, Засаг даргын Тамгын газрын Захиргаа, хуулийн хэлтсийн мэргэжилтэн Б.Тулга, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны мэргэжилтэн Б.Тэмүлүн нарыг 2015 оны 06 дугаар сарын 25-наас 30-ны өдрүүдэд БНХАУ-д томилон ажиллуулсугай.
2. Тус арга хэмжээний бэлтгэл ажлыг өндөр түвшинд хангаж, зохион байгуулан оролцохыг Засаг даргын Тамгын газар /С.Мөнхчулуун/-т үүрэг болгосугай.
3. Арга хэмжээнд оролцох аж ахуйн нэгжүүдийн төлөөллийн бүрэлдэхүүнийг нэгдүгээр, шаардагдах төсвийн тооцоог хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
4. Албан томилолтод зарцуулагдах 4.406.000 /дөрвөн сая дөрвөн зуун зургаан мянган/ төгрөгийг Засаг даргын Тамгын газрын Тээвэр шатахууны зардлаас, 300.000 /гурван зуун мянган/ төгрөгийг холбогдох зардлаас гаргахыг Тамгын газар /С.Мөнхчулуун/-т зөвшөөрсүгэй.
ЗАСАГ ДАРГА М.ЧИНБОЛД
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын
____ оны ___ дугаар сарын ___-ний
өдрийн _-р захирамжийн нэгдүгээр хавсралт
АЖ АХУЙН НЭГЖИЙН ТӨЛӨӨЛӨЛ
|
Д/д |
Төлөөлөх хүн |
Аж ахуйн нэгж |
Хүйс |
|
1 |
Б.Алтанбаяр |
“Тив хас тэнгэр” ХХК |
Эр |
|
2 |
М.Сувд-Эрдэнэ |
“Ховор угалз” ХХК |
Эм |
|
3 |
М.Янжмаа |
“Ньюзагал” ХХК |
Эм |
|
4 |
Ш.Отгон |
“Оюунлаг мандах говь” ХХК |
Эм |
|
5 |
В.Баярмаа |
“Уламжлалт гоёл” ХХК |
Эм |
|
6 |
Д.Баярсайхан |
ДЗОУБ |
Эр |
|
7 |
Г.Алтантуул |
ДЗОУБ |
Эм |
|
8 |
Т.Дашдондог |
ЖДҮДСМТ |
Эр |
|
9 |
С.Цэцгээ |
ЖДҮДСМТ |
Эм |
|
10 |
Г.Отгон |
ЖДҮДСМТ |
Эм |
|
11 |
Г.Гэрэлцэцэг |
ЖДҮДСМТ |
Эм |
|
12 |
Б.Баасанжав |
“Аяани-Хатан” ХХК |
Эм |
|
13 |
С.Энхбаяр |
“Аяани-Хатан” ХХК |
Эм |
|
14 |
Д.Уранчимэг |
“Ньюзагал” ХХК |
Эм |
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын
____ оны ___ дугаар сарын ___-ний
өдрийн _-р захирамжийн хоёрдугаар хавсралт
“ХАЙЛААР-2015” ХУДАЛДАА, ЭДИЙН ЗАСГИЙН ФОРУМ, ҮЗЭСГЭЛЭН ЯАРМАГ ХУДАЛДААНД ОРОЛЦОХОД ШААРДАГДАХ ЗАРДЛЫН ТООЦОО
|
д/д |
Зардлын нэр |
Хоног |
1 хоногийн зардал |
Нийт |
|
1 |
Автобусны түрээс |
8 |
220.000 |
1.760.000 |
|
2 |
Шатахуун /100км-т 25л түлш зарцуулна/ |
3000 км /750л түлш/ |
1л түлш-1800төг |
1.350.000 |
|
3 |
Шатахуун /100км-т 20л бензин зарцуулна/ |
3000км /600л/ |
1л АИ 92 бензин- 1660 |
996.000 |
|
НИЙТ |
4.106.000 |
|||
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын
____ оны ___ дугаар сарын ___-ний өдрийн
____-р захирамжийн хавсралт
“ХАЙЛААР-2015” ХУДАЛДАА, ЭДИЙН ЗАСГИЙН ФОРУМ, ҮЗЭСГЭЛЭН ЯАРМАГ ХУДАЛДААНД ОРОЛЦОХОД ШААРДАГДАХ ЗАРДЛЫН ТООЦОО
|
д/д |
Зардлын нэр |
Хоног |
1 хоногийн зардал |
Нийт |
|
2 |
Автобусны түрээс |
8 |
220.000 |
1.760.000 |
|
3 |
Шатахуун /100км-т 25л түлш зарцуулна/ |
3000 км /750л түлш/ |
1л түлш-1800төг |
1.350.000 |
|
4 |
Шатахуун /100км-т 20л бензин зарцуулна/ |
3000км /600л/ |
1л АИ 92 бензин- 1660 |
996.000 |
|
Бэлэг дурсгал |
300.000 |
|||
|
Бүх зардал |
4.406.000 |
|||
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
