
2015.06.18 А/258
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5 дахь заалт, Нийслэлийн Засаг даргын А/153 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
- Нийслэлийн архивын газраас дүүргүүдийн архивын ажилтнуудыг хамруулан зохион байгуулж буй 2015 оны 06 дугаар сарын 22-ноос 26-ны өдрүүдэд Оросын Холбооны Улсын Эрхүү хотын Архивуудын Удирдах газрын харьяа архивуудтай танилцах, туршлага судлах сургалтад тус дүүргийн Засаг даргын Тамгын газрын Архивын ажилтан С.Төмөрбүсийг оролцуулсугай.
- Сургалтын зардлын тооцоог хавсралтаар баталсугай
- Батлагдсан төсөв болох 605.500 /зургаан зуун таван мянга таван зуун/ төгрөгийг Засаг даргын Тамгын газрын Гадаад томилолтын зардлаас гаргахыг Тамгын газар /С.Мөнхчулуун/-т зөвшөөрсүгэй.
- Албан томилолтын үр дүнгийн тайлан, авч хэрэгжүүлэх санал дүгнэлтээ ирснээс хойш 7 хоногийн дотор Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанд хүргүүлэхийг Архивын ажилтан С.Төмөрбүст үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА М.ЧИНБОЛД
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын
2015 оны .... сарын .....-ны өдрийн .... -р
захирамжийн хавсралт
ТУРШЛАГА СУДЛАХ СУРГАЛТАД ШААРДАГДАХ
ЗАРДЛЫН ТООЦОО
|
№ |
Зардлын нэр |
Хугацаа |
Нэгж үнэ /рубль/ |
Нийт үнэ /рубль/ |
Тайлбар |
Бусад |
|
|
1 |
Оюутны дотуур байрны хөлс |
3 хоног |
800 рубль |
2.400 рубль |
|
2015.06.08-ны өдрийн Монгол банкны ханш 35 төгрөг |
|
|
2 |
Хоол |
5 хоног |
500 рубль |
7.500 рубль |
Өдрийн 3 хоолоор тооцов |
||
|
3 |
УБ-Эрхүү |
2.500 рубль |
Монголын төмөр зам |
||||
|
4 |
Эрхүү-УБ |
4.900 рубль |
Эрхүүгээс захиалах |
|
|||
|
НИЙТ ЗАРДАЛ |
17.300 рубль |
||||||
|
Монгол банкны 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн ханшаар бодож төгрөгт тооцвол: 605.500 төгрөг |
|||||||
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
