Салбар зөвлөлийг шинэчлэн байгуулах тухай

7

2015.06.17                                      А/251

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэхь заалт, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2012 оны 01 дүгээр сарын 31-ний 01 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн хавсралтаар баталсугай.

2. Хөдөлмөр эрхлэлтийн талаар төрийн бодлого, хууль тогтоомж, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийг сайжруулах, хяналт тавих, хөдөлмөр эрхлэлтийн үйл ажиллагааны тайлан мэдээг дүгнэж хэлэлцэн танилцуулж ажиллахыг Хөдөлмөр эрхлэлтийн дүүргийн салбар зөвлөл /Н.Ганаа/-д үүрэг болгосугай.

3. Энэхүү захирамж гарсантай холбогдуулан дүүргийн Засаг даргын 2013 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн А/129 дүгээр захирамжийг хүчингүй болгосонд тооцсугай.

 

         ЗАСАГ ДАРГА      М.ЧИНБОЛД

 

Сонгинохайрхан дүүргийн Засаг  даргын 

2015 оны...........-р сарын........ны өдрийн

.........................-р захирамжийн хавсралт

 

ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН

САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН

 

 

Дарга:

Дүүргийн Засаг даргын Нийгмийн  бодлогын  асуудал хариуцсан орлогч

 

Гишүүд:

Засаг даргын Тамгын газрынНийгмийн хөгжлийн хэлтсийн дарга

 

 

Засаг даргын Тамгын газрынНийгмийн хөгжлийнхэлтсийн хөдөлмөр, нийгмийн хамгаалал,төсөл хариуцсан мэргэжилтэн

 

Орон нутийн ажилтны

эрх ашиг сонирхлын

төлөөлөл                        

Нийслэлийн Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны сонгинохайрхан  дүүрэг хариуцсан зохион байгуулагч

 

 

Сонгинохайрхан дүүргийн үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны дарга

 

 

Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-ын үйлдвэрчний хорооныТэргүүлэгч

 

Орон нутгийн ажил

олгогчийн эрх ашиг сонирхолыг хамгаалах төлөөлөл

 

Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, дүүргийн ажил олгогч эзэд, байгууллагаас гурван төлөөлөл  /зөвшилцсөнөөр/

 

Нарийн бичгийн

дарга:   

Дүүргийн  Хөдөлмөрийн хэлтсийн  ахлах мэргэжилтэн

 






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.