Хорио цээрийн дэглэм цуцлах тухай

1

2015.06.12        А/249

 

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5 дахьхэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

 

  1. Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр Дааган толгойд байрлах “Фреш пак” ХХКомпанийгахайн аж ахуйдБүгд найрамдах хятад ард улсын Өвөр монголын өөртөө засах орны Ордос аймгийн “Dexin”аж ахуйгаас оруулж ирсэн 300 толгой үржлийн гахайнд хийсэн итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээгээний дүнгээр шүлхийн вирусын, бруцеллёзын эсрэг бием тус тус илрээгүй тул Нийслэлийн мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2015 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 02-09-13-167/10 дугаар дүгнэлтийг үндэслэн 2015 оны 06 дугаар сарын 12-ний өдрөөс хорио цээрийн дэглэмийг цуцалсугай.
  2. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, биелэлтийг танилцуулж ажиллахыг дүүргийн Худалдаа, үйлчилгээний хэлтэс /Г.Ууганбаяр/-т үүрэг болгосугай.

 

ЗАСАГ ДАРГА                        М.ЧИНБОЛД






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.