Сонгинохайрхан дүүрэг цас цэвэрлэгээ зохион байгууллаа

8

 2016 оны 11-р сарын 17-ны өдөр Нийслэл хотын хэмжээнд их хэмжээний цас орж, хальтаргаа гулгаа үүссэнтэй холбогдуулан иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, хальтарч бэртэхээс урьдчилан сэргийлж, нийтийн цас цэвэрлэгээний ажил зохион байгуулах талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдын 2016 оны 11-р сарын 17-ны өдрийн дугаар А/797 захирамж, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2016 оны 11-р сарын 18-ны өдрийн дугаар А/434 захирамжийн дагуу 2016.11.19-ны Бямба гарагт Сонгинохайрхан дүүргийн бүх төрийн байгууллагын ажилтан, албан хаагч, аж ахуйн нэгж байгууллага иргэдтэй хамтарч дүүргийн нутаг дэвсгэрийн 60 гаруй км автозам болон зам дагуу явган хүний зам, хүүхдийн тоглоомын талбайн цас мөсийг цэвэрлэж, зам талбайн үйлчлэгчдэд халуун хоол цайгаар үйлчиллээ.






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.