Үнэлгээний хороо байгуулах тухай

1

2015.06.12                 А/243

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон  нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.4 дэх хэсэг, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 8/4, 2015 оны А/44 дүгээр тогтоолуудыг тус тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Дүүргийн төсвийн хөрөнгөөр 2015 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг холбогдох хууль, тогтоомжинд нийцүүлэн зохион байгуулах Үнэлгээний хороог нэгдүгээр, ажлын жагсаалтыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Худалдан авах ажиллагааг холбогдох хууль, тогтоомжид нийцүүлэн зохион байгуулж, үр дүнг танилцуулахыг Үнэлгээний хороо /У.Буянболор/-нд, Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтэс /С.Болорцэцэг/-т, хөрөнгийн зарцуулалтанд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын Тамгын Газар /С.Мөнхчулуун/-т, бий болсон хөрөнгийг холбогдох данс бүртгэлд тусган ажиллахыг ашиглагч байгууллагуудад тус тус үүрэг болгосугай.

ЗАСАГ ДАРГА                                    М.ЧИНБОЛД

 

 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

2015 оны____р сарын____-ний өдрийн

____р захирамжийн нэгдүгээр хавсралт

 

ҮНЭЛГЭЭНИЙ ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮН

 

Үнэлгээний хорооны дарга:   У.Буянболор

Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга

Гишүүд                                              Б.Лхагвабаатар

Эдийн засаг төлөвлөлтийн хэлтсийн Үндэсний болон дэд хөтөлбөр, орон нутгийн хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтэн

Ө.Түмэн-Эрдэнэ

Нийгмийн хөгжлийн хэлтсийн хүүхэд, залуучуудын асуудал хариуцсан мэргэжилтэн

Д.Хишигбаатар

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас томилсон иргэн

Үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга:

С.Содгэрэл

Худалдан авах ажиллагааны албаны ахлах мэргэжилтэн

 

Төсөл, арга хэмжээний нэр, хүчин чадал, байршил, хэмжээ

Батлагдсан төсөв

/мян. төгрөг/

Ахмадын чийрэгжүүлэх танхимын тохижилт /29-р хороо/

 

30.0

Дүүргийн ёслол хүндэтгэлийн өргөө байгуулах

42.0

СХД-ийн өмч, газрын харилцааны албанд автомашин худалдан авах

 

 

26.0

 

 

Нийт

98.0

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

2015 оны____р сарын____-ний өдрийн

____р захирамжийн хоёрдугаар хавсралт

 

АЖЛЫН ЖАГСААЛТ






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.