Үнэлгээний хороо байгуулах тухай

6

2015.06.12                       А/242

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.4 дэх хэсэг, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 8/4 дүгээр тогтоол, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны А/44 дүгээр тогтоолыг тус тус    үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

 

  1. Дүүргийн төсвийн хөрөнгөөр 2015 онд санхүүжих хөрөнгө оруулалтын ажлын худалдан авах ажиллагааг батлагдсан төсвийн хүрээнд зохион байгуулж гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг нэгдүгээр, ажлын жагсаалтыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
  2. Худалдан авах ажиллагааг холбогдох хууль, тогтоомжид нийцүүлэн зохион байгуулж, үр дүнг танилцуулахыг Үнэлгээний хороо /Б.Оюунбилэг/-нд, Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтэс /С.Болорцэцэг/-т, Хөрөнгийн зарцуулалтанд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын Тамгын Газар /С.Мөнхчулуун/-т, бий болсон хөрөнгийг холбогдох данс бүртгэлд тусган ажиллахыг Аж ахуйн тасаг /Д.Пүрэвсүрэн/-т тус тус үүрэг болгосугай.

 

ЗАСАГ ДАРГА                                       М.ЧИНБОЛД 

 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

2015 оны____р сарын____-ний өдрийн

____р захирамжийн нэгдүгээр хавсралт

 

ҮНЭЛГЭЭНИЙ ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮН

 

Үнэлгээний хорооны дарга:                     Б.Оюунбилэг

Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга

Гишүүд:                                                         Д.Жаргалмандах

Худалдан авах ажиллагааны албаны барилгын инженер

А.Батсайхан

Эдийн засаг төлөвлөлтийн хэлтсийн ЗГ, Нийслэл дүүргийн ЗД-ын үйл ажиллагааны хөтөлбөр, ЭЗНЗ хариуцсан ахлах мэргэжилтэн

П.Бат

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас томилогдсон иргэн

Үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга:        

                                                       А.Айнур

Худалдан авах ажиллагааны албаны сургалт, тайлан мэдээ хариуцсан мэргэжилтэн

 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

2015 оны____р сарын____-ний өдрийн

____р захирамжийн хоёрдугаар хавсралт

 

ДҮҮРГИЙН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР 2015 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АЖЛЫН ЖАГСААЛТ

 

                                                                                     /сая төг/

           

Төсөл, арга хэмжээний нэр, хүчин чадал, байршил, хэмжээ

Хугацаа

Батлагдсан төсөв /сая, төгрөг/

1

Сургуулийн хашаа барих /9-р сургууль/

2015 он

43,0

2

“Цэцэгхайрхан” өрхийн эмнэлэгт автомашин худалдан авах /25-р хороо/

2015 он

20,0

3

158-р Цэцэрлэгийн дээвэр засах /24-р хороо/

2015 он

20,0

 

Нийт

 

83,0

 






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.