Ой, хээрийн түймэр унтраахад гарсан зардлыг нөхөн олгох тухай

1

2015.06.12                                                А/237

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.5 дахь заалт, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.1 дэх заалт, Сангийн сайдын 2012 оны 239 дүгээр тушаал, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 44 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1. Тус дүүргийн ногоон бүсэд 2015 оны 6, 7 дугаар саруудад гарсан 3 удаагийн ой, хээрийн түймэрийг унтраахад зарцуулагдсан зардлыг гэрээний дагуу нөхөн олгосугай.

2. Захирамжийн хэрэгжилтийгхангаж нөхөн олгоход шаардагдах 4.151.485/дөрвөн сая  нэг зуун тавин нэгэн дөрвөн зуун наян таван/ төгрөгийг Засаг даргын нөөц сангаас тооцож гаргахыг Тамгын газрын дарга /С.Мөнхчулуун/-д зөвшөөрсүгэй.

ЗАСАГ ДАРГА                                 М.ЧИНБОЛД

 

 

       Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

2015оны ..........-р сарын .....-ны өдрийн

.................-р захирамжийн хавсралт

 

ОЙ, ХЭЭРИЙН ТҮЙМЭР УНТРААСАН

ЗАРДЛЫН ТООЦОО

 

 

Нэр төрөл

Нэг бүрийн үнэ

Түймрийн голомтонд ажилласан хоног

Тоо ширхэг

Бүгд үнэ

1.

Шатахууны зардал

 

1690

7

1580 л

2 670 200   

2.

Хоол, хүнсний зардал /7 хоног/ * 71 хүн *  2980 төг

2980

7

20 860 /1 хүн 7 хоногоор/

1 481 285

Дүн

4.151.485

 






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.