
2015.06.12 А/235
Монгол Улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Сангийн сайдын 2012 оны 239 дүгээр тушаал, 2013 оны Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 44 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сарын аяныг байгууллагадаа амжилттай өрнүүлж, үйлдвэрлэлийн орчин, ажлын байрны нөхцлийг сайжруулан ажилласан “Тэсо ХХК, Сүү ХК, Хаан хүнс ХХК”, эрхэлсэн ажилдаа амжилт гарган ажиллаж байгаа 148 дугаар цэцэрлэгийн багш Л.Наранцэцэг, 90 дүгээр цэцэрлэгийн эмч С.Тунгалаг, 90 дүгээр цэцэрлэгийн манаач Б.Энхбаяр, 17 дугаар хорооны нийгмийн ажилтан С.Нямжав, 2015 оны төгсөлтийн баярыг тохиолдуулан Хот дүүргийн олимпиадад амжилт гаргасан Ирээдүй цогцолбох сургуулийн 12з ангийн сурагч О.Амарсанаа, Б.Буд-Амгалан, О.Эрдэнэсувд нарыг дүүргийн Засаг даргын Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнасугай.
2. Шагналд шаардагдах зардлыг хавсралтаар батлаж 700.000 /долоон зуун мянган/ төгрөгийг Засаг даргын нөөц сангаас гаргахыг Засаг даргын Тамгын газрын дарга С.Мөнхчулуунд зөвшөөрсүгэй.
ЗАСАГ ДАРГА М.ЧИНБОЛД
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын
2015 оны____р сарын____-ний өдрийн
____р захирамжийн хавсралт
ТӨСВИЙН ЗАДАРГАА
|
№ |
Шагналын нэр |
Тоо хэмжээ |
Нэг бүрийн үнэ |
Нийт үнэ /төгрөгөөр/ |
|
1 |
Өргөмжлөл |
10 |
20,000 |
200,000 |
|
2 |
Дагалдах мөнгө |
10 |
50,000 |
500,000 |
|
|
Дүн |
|
|
700.000 |
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
