
А/229 2015.06.11
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Зар сурталчилгааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 44 дүгээр тогтоол, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 3/32 дугаар тогтоолоор батлагдсан ”Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгааны байгууламж байрлуулахад дагаж мөрдөх журам”-ын 6.3.4, 7.3.8, 8.3.1 дэх заалтуудыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
- Дүүргийн нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүйгээр байрлуулсанбуюу стандарт шаардлага хангаагүй зар сурталчилгааны байгууламжуудыг албадан буулгах ажлын хэсгийг доорхи бүрэлдэхүүнтэй байгуулсугай.
|
Ажлын хэсгийн ахлагч |
Т.Сүхбаатар |
Засаг даргын Тамгын газрын Дэд бүтэц, тохижилтын хэлтсийн дарга
|
|
Гишүүд |
Л.Алтанхуяг |
Засаг даргын Тамгын газрын Дэд бүтэц, тохижилтын хэлтсийн гэрэлтүүлэг, рекламны байгууламж хариуцсан ахлах мэргэжилтэн
|
|
|
Ө.Норовдэмид |
Засаг даргын Тамгын газрын Дэд бүтэц, тохижилтын хэлтсийн тохижилт хариуцсан мэргэжилтэн
|
|
|
Ч.Мөнхбаяр |
Дүүргийн Замын цагдаагийн тасгийн ажилтан, цагдаагийнахмад
|
2. Байгууламж албадан буулгах ажлын хэсгийн удирдамжийг нэгдүгээр, зардлыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
3. Ажил гүйцэтгэх Аж ахуйн нэгж, иргэдтэй гэрээ байгуулан хөдөлмөрийн аюулгүй ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын Тамгын газрын Дэд бүтэц, тохижилтын хэлтэс /Т.Сүхбаатар/-т үүрэг болгосугай.
4. Байгууламжийг албадан буулгах үед замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зохицуулалтын арга хэмжээ авч хамтран ажиллахыг Замын цагдаагийн тасаг /хошууч С.Жавхланбаатар/-т үүрэг болгосугай.
5. Байгууламжийг албадан буулгахад шаардагдах 8.140.000 /найман сая нэг зуун дөчин мянган/ төгрөгийг Засаг даргын нөөц сангаас гарган зарцуулахыг Засаг даргын Тамгын газрын дарга С.Мөнхчулуунд зөвшөөрсүгэй.
ЗАСАГ ДАРГА М.ЧИНБОЛД
Засаг даргын 2015 оны 06 дугаар
сарын –ны өдрийн дугаар захирамжийн
-р хавсралт
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН НУТАГ ДЭВСГЭРТ БАЙРЛАЖ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ БУЮУ СТАНДАРТ БУС ГАДНА РЕКЛАМНЫ БАЙГУУЛАМЖ, ХАЯГИЙГ АЛБАДАН БУУЛГАХ АЖЛЫН ХЭСГИЙН УДИРДАМЖ
НЭГ. ЗОРИЛГО
Дүүргийн Засаг даргын 2015 оны 6 дугаар сарын ны өдрийн дугаар захирамжийг үндэслэн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 3/32 дугаар тогтоолоор батлагдсан “ Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгааны байгууламж барихад дагаж мөрдөх журам “-ын дагуу дүүргийн нутаг дэвсгэрт байрлаж буй зөвшөөрөлгүй, стандарт бус, хураамжийн орлогоо барагдуулаагүй гадна зар сурталчилгааны байгууламжуудыг тоолж бүртгэх, байршлыг тогтоон албадан буулгахад оршино.
ХОЁР. АЖИЛ ГҮЙЦЭТГЭХ ХУГАЦАА
2015 оны 6 дугаар сарын 5-ны өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдөр
ГУРАВ. АЖЛЫН ХЭСГИЙН ХИЙХ АЖЛЫН ЧИГЛЭЛ
- Дүүргийн нутаг дэвсгэрт байрлаж буй зөвшөөрөлгүй стандарт бус гадна зар сурталчилгааны байгууламж, хаягийн байршлыг тогтоон бүртгэл судалгааг гарган хариуцагч эздийг тогтоох
- Албадан буулгах Зар сурталчилгааны байгууламж, хаяг бүрийн байршлыг фото зургаар баталгаажуулан баримтанд хавсаргах
- Байгууламж, хаягийг албадан буулгах Аж ахуйн нэгж, хувь иргэнтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажлын явцад хяналт тавьж гүйцэтгэлийг хүлээн авах
- Буулгаж байгаа үеийн ажлын гүйцэтгэлийг фото зургаар баталгаажуулах
- Ажил гүйцэтгэсэн тухай санхүүгийн баримт материалыг зохих журмын дагуу бүрдүүлэн дүүргийн Засаг даргын Тамгын газрын санхүүд хүлээлгэн өгч санхүүжилтийг шилжүүлэн тооцоог дуусгах
- Албадан буулгасан байгууламжийг дүүргийн Өмч газрын харилцааны албаны журмын хашаанд буулган албан ёсоор хүлээлгэн өгөх
Албадан буулгах ажлыг хөдөлгөөний аюулгүй ажиллагааг хангах үүднээс 23.00- 04.00 цаг буюу шөнийн цагаар гүйцэтгэнэ.
Гүйцэтгэсэн ажлын талаар дүүргийн Засаг даргын орлогч болон Тамгын газрын даргад тус тус биечлэн танилцуулна.
ТАВ. АЖЛЫН ХЭСГИЙН ЗАРДАЛ
Ажлын хэсгийн ажил гүйцэтгэх зардлыг Засаг даргын Тамгын газар 2015 оны байгууламжийн хураамжийн орлогоос тооцон гаргана.
ТАНИЛЦСАН
ДЭД БҮТЭЦ ТОХИЖИЛТЫН ХЭЛТСИЙН
ДАРГА Т.СҮХБААТАР
БОЛОВСРУУЛСАН
ДЭД БҮТЭЦ ТОХИЖИЛТЫН ХЭЛТСИЙН ГЭРЭЛТҮҮЛЭГ
РЕКЛАМНЫ БАЙГУУЛАМЖ ХАРИУЦСАН АХЛАХ
МЭРГЭЖИЛТЭН Л.АЛТАНХУЯГ
Засаг даргын 2015 оны 06 дугаар
сарын –ны өдрийн... дугаар захирамжийн
-р хавсралт
Зөвшөөрөлгүй буюу стандарт бус байгууламж, хаягийг албадан буулгах
ажлын төсөв
|
№ |
Хийж гүйцэтгэх ажил |
Хэмжих нэгж |
Тоо хэмжээ |
Нэг бүрийн зардал |
Бүгд зардал |
|
1 |
4 х 9 хэмжээтэй тулгуурт байгууламж |
ш |
4 |
900.000 |
3.600.000 |
|
2 |
5 х 12 хэмжээтэй тулгуурт байгууламж |
ш |
2 |
1.200.000 |
2.400.000 |
|
3 |
Жижиг тулгуурт байгууламжууд |
ш |
8 |
180.000 |
1.440.000 |
|
4 |
Нийтийн эзэмшилд байрлуулсан жижиг хаяг |
ш |
14 |
50.000 |
700.000 |
|
|
ДҮН |
|
|
|
8.140.000 |
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
