Эрчим хүчний сайд П.Ганхүү, нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн нар 3, 25, 26-р хороодын иргэдэд халаалтын төхөөрөмж гардууллаа.

1

Гэр хорооллын өрхийн цахилгааны шөнийн тарифыг тэглэсэнтэй холбогдуулан 1 дүгээр сарын 9-ний өдөр Эрчим хүчний сайд П.Ганхүү, нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн нар тус дүүргийн 3, 25, 26-р хороодын иргэдэд халаалтын төхөөрөмж гардууллаа. Уг төхөөрөмжүүд нь шөнийн цагаар дулаанаа хуримтлуулж өдрийн цагаар цахилгаан зарцуулалгүйгээр дулаан ялгаруулах юм. Агаарын бохирдлыг бууруулахад иргэн бүрийн оролцоо чухал үүрэгтэйг албаны хүмүүс онцолж байна.






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.