
2015.05.27 А/216
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6 дахь заалт, 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/404 дүгээр захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
- Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийгтэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг нэгдүгээр, ажлын төлөвлөгөөг хоёрдугаар, шаардагдах төсвийг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.
- Арга хэмжээг зохион байгуулахад шаардагдах2.350.000 /хоёр сая гурван зуун тавин мянган/ төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөнөөс гаргахыг Тамгын газар/С.Мөнхчулуун/-т зөвшөөрсүгэй.
- Нутаг дэвсгэртээ Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг зохион байгуулж ажиллахыг хороодын Засаг дарга нарт, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд чиглэсэн арга хэмжээ зохион байгуулахыг Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс /Д.Баасансүрэн/, зорилтот бүлгийн хүүхдэд зориулсан арга хэмжээ зохион байгуулахыг Хүүхэд гэр бүлийн хөгжлийн төв /Д.Дэлгэрбулаг/-д тус тус үүрэг болгосугай.
- Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээг зохион байгуулалтын өндөр түвшинд явуулахыг Ажлын хэсэг /Н.Ганаа/-т даалгасугай.
ЗАСАГ ДАРГА М.ЧИНБОЛД
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын
2015 оны____р сарын____-ний өдрийн
____р захирамжийн нэгдүгээр хавсралт
“Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдӨр”-ийг
Зохион байгуулах,тэмдэглэн өнгөрүүлэх ажлын
хэсгийн бүрэлдэхүүн
Дарга : Н.Ганаа Нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч
Орлогч дарга: С.Мөнхчулуун Засаг даргын Тамгын газрын дарга
Гишүүд:
Б.Оюунбилэг Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга
А.Пүрэвсүрэн Захиргаа хуулийн хэлтсийн дарга
Г.Ууганбаяр Худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга
Т.Сүхбаатар Дэд бүтэц, тохижилтийн хэлтсийн дарга
С.Болорцэцэг Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга
У.Буянболор Хэвлэл мэдээллийн албаны дарга
Ш.Цогбаатар Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн дарга
Ц.Оюунбаатар Цагдаагийн 2 дугаар хэлтсийн дарга
Г.Эрхэмбаяр Цагдаагийн 3 дугаар хэлтсийн дарга
Ц.Төрмандах Онцгой байдлын хэлтсийн дарга
М.Баяраа Боловсролын хэлтсийн дарга
Г.Ганхүү Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга
Ш.Хажидмаа Эрүүлийн мэндийн төвийн дарга
Ц.Ганхүү Биеийн тамир спорт хорооны дарга
Д.Баасансүрэн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн дарга
Э.Энхтунгалаг Жаргалант соёлын ордоны захирал
Нарийн бичгийн дарга:
Ө.Түмэн-Эрдэнэ Нийгмийн хөгжлийн хэлтсийн Хүүхэд,
залуучуудын асуудал хариуцсан мэргэжилтэн
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын
2015 оны ..дугаар сарын ... өдрийн
... -р захирамжийн гуравдугаар хавсралт
арга хэмжээ зохион байгуулах
зардлын тооцоо
|
№ |
Зардлын нэр |
Хэмжих нэгж |
Тоо ширхэг |
Нэг бүрийн үнэ |
Бүгд үнэ |
Тайлбар |
|
1 |
Хүүхдүүдэд дүүргээс бэлэг өгөх |
ш |
50 |
30,000 |
1,500,000 |
3 сая дахь иргэнтэй хамгийн ойр төрсөн хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд гэх мэт |
|
2 |
Спортын уралдаан тэмцээний шагналын зардал, |
ш |
30 |
12000 |
360000 |
|
|
3 |
Соёл урлагын арга хэмжээний зардал |
ш |
8 |
42500 |
340000 |
|
|
4 |
Шатахууны болон бусад зардал |
л |
90 |
1670 |
150000 |
|
|
Нийт зардал |
2.350.000 |
|||||
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
