
2015.05.25 А/214
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын 2015 оны “Нийслэлийн 2015 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай” 24/04 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын А/431 дүгээр захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нийслэлийн 2015 оны “Шилдэг хороо” шалгаруулах болзолт уралдааныг батлагдсан удирдамжийн хүрээнд зохион байгуулсугай.
2. Болзолт уралдааныг дүгнэх ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг нэгдүгээр, шаардагдах төсвийг хоёрдугаар хавсалтаар тус тус баталсугай.
3. Батлагдсан төсөвт зарцуулагдах шатахууны зардлыг Тамгын газрын холбогдох зардлаас гаргахыг Тамгын газар /С.Мөнхчулуун/-т зөвшөөрсүгэй.
4. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, болзолт уралдааныг шалгаруулах ажлыг өндөр түвшинд зохион байгуулж, үр дүнгийн тайланг Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлж ажиллахыг Ажлын хэсэг /Б.Батдорж/-т үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА М.ЧИНБОЛД
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын
2015 оны .......сарын.......өдрийн..........
....-р захирамжийн нэгдүгээр хавсралт
БОЛЗОЛТ УРАЛДААН ШАЛГАРУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГТ
ТОМИЛОГДСОН АЛБАН ХААГЧДЫН НЭРС
|
№ |
Албан хаагчдын нэрс |
Албан тушаал |
Утас |
|
1 |
Б.Батдорж |
Засаг даргын хот байгуулалт, тохижилтын асуудал хариуцсан орлогч дарга |
99193324 |
|
2 |
А.Пүрэвсүрэн |
Захиргаа, хуулийн хэлтсийн дарга |
88084170 |
|
3 |
Б.Лхагвабаатар |
Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтсийн үндэсний болон дэд хөтөлбөр, орон нутгийн хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтэн |
70170117 96010588 |
|
4 |
Т.Баярмаа |
Нийгмийн хөгжлийн хэлтсийн эрүүл мэнд, биеийн тамир хариуцсан мэргэжжилтэн |
70173281 96071976 |
|
5 |
О.Ариунжаргал |
Захиргаа, хуулийн хэлтсийн Хяналт шинжилгээ, үнэлгээ нийслэл дүүргийн шуурхай хариуцсан мэргэжилтэн |
99012434 |
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын
2015 оны .......сарын.......өдрийн..........
....-р захирамжийн хоёрдугаар хавсралт
БОЛЗОЛТ УРАЛДААН ДҮГНЭХ АЖЛЫН ХЭСГИЙН БАГТ
ШААРДАГДАХ ШАТАХУУНЫ ЗАРДАЛ
|
Д/Д |
Зардлын утга |
Тоо хэмжээ |
Нэгж үнэ /Төгрөгөөр/ |
Нийт үнэ /Төгрөгөөр/ |
|
1 |
Нийслэлийн 50 хороодруу явах унааны зардал |
200л |
1660 |
332.000 |
|
НИЙТ |
332.000 |
|||
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
