Хууль бус худалдаа, үйлчилгээг зогсоож, хэв журам сахиулах ажлыг зохион байгуулах тухай

1

 

2015.05.25                   А/213

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 07 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

 

  1. Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журмын хэрэгжилтийг хангуулах, эрчимжүүлэх, дүүргийн нутаг дэвсгэрийн нийтийн эзэмшлийн зам талбай, явган хүний гарц, зорчих хэсэг, Драгон үйлчилгээний төвийн орчимд ил задгай худалдаа, үйлчилгээ явуулж буй иргэдийн үйл ажиллагааг зогсоож, нийгмийн хэв журам сахиулах, иргэд, зорчигчдийг амар тайван зорчих нөхцөлөөр хангах арга хэмжээг 2015 оны 05 дугаар сарын 22-ноос 06 дугаар сарын 20-ны хооронд зохион байгуулж ажиллахыг Цагдаагийн 3  дугаар хэлтэс /Г.Эрхэмбаяр/ -т даалгасугай.
  1. Энэхүү захирамжийг Цагдаагийн 3 дугаар хэлтэст хүргүүлж хэрэгжилтэнд хяналт тавьж, үр дүнг тооцон ажиллахыг Худалдаа, үйлчилгээний хэлтэс /Г.Ууганбаяр/-т үүрэг болгосугай.

 

ЗАСАГ ДАРГА                             М.ЧИНБОЛД






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.