Олон улсын тэмцээнд оролцох замын зардалд дэмжлэг үзүүлэх тухай

1

2015.05.25                                                А/212                                      

          Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Сангийн сайдын 2012 оны 239 дүгээр тушаал,  Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2006 оны 44 дүгээр тогтоол, дүүргийн Засаг даргын “Засаг даргын нөөц сангаас буцалтгүй тусламж, тэтгэмж, урамшуулал олгох журам” батлах тухай 2014 оны А/429 дүгээр захирамжийг  тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

          1.  Тус дүүргийн 26 дугаар хорооны иргэн, олон улсын шатрын холбооны дэд мастер, 7 настай Эрдэнэбатын Азжаргалыг  2015 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрүүдэд Сингапур улсад болох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн, “Asien”-ы орнуудын тэмцээнд оролцох замын зардалд нь 1.500.000 /нэг сая таван зуун мянган/ төгрөгийн дэмжлэг үзүүлсүгэй.

         2. Э.Азжаргалын тэмцээнд оролцсон тухай тайлан, үр дүнг удирдлагад танилцуулж ажиллахыг Нийгмийн хөгжлийн хэлтэс /Б.Оюунбилэг/-т үүрэг болгосугай.

         3.  Замын зардалд шаардагдах 1.500.000 /нэг сая таван зуун мянган/ төгрөгийн зардлыг Засаг даргын нөөц сангаас гаргахыг Тамгын газар /С.Мөнхчулуун/-т зөвшөөрсүгэй.

 

ЗАСАГ ДАРГА                                 М.ЧИНБОЛД






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.