“МАЛЧДАД ТУСЛАХ САЙН САНААНЫ АЯН”-НЫ ХҮРЭЭНД СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН  ЗАСАГ ДАРГА Ж.САНДАГСҮРЭН ТУС ДҮҮРГИЙН МАЛ БҮХИЙ ИРГЭДЭД ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЛЭЭ.

1

          Өвөлжилт хүндэрч болзошгүй байгаа энэ үед малчид, мал бүхий иргэдэд туслах “Сайн санааны аян” хэрэгжиж Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, албан байгууллагууд тусламжийн гараа сунгасаар байна. Өнөөдөр дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн 21-р хорооны мал бүхий иргэдэд хандивын зүйлс гардуулан өглөө. Тус хороо нь 6400 хүн амтай 2206 өрхтэй юм. Үүнээс 1170 буюу тэн хагас нь малчин өрх буюу мал аж ахуй фермер эрхэлж амьжиргаагаа залгуулдаг байна. 2016 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр нийт 60605 мал тоологджээ.






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.