
2015.05.22 А/210
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсэг, Хүнс, хөдөө аж ахуйн сайдын 2002 оны А/56 дугаар тушаал, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 44 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/32, 2015 оны А/343 дугаар захирамжуудыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
- Дүүргийн нутаг дэвсгэрт үхсэн мал амьтны сэг зэмийг цуглуулан устгах, мал амьтны гаралтай түүхий эд бүтээгдэхүүнээр үйлдвэрлэл, үйлчилгээ явуулдаг бүх газар, хүнсний үйлдвэр, сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр, цех, худалдан борлуулах газар, өлөн гэдэс, яс боловсруулах үйлдвэр, мах, хүнсний ногоо хадгалах зоорь, мал нядалгааны газар, ноос, ноолуур, арьс шир боловсруулах үйлдвэр, мал амьтны хашаа, хороо, өтөг бууц, гахай шувууны байр, орчныг цэвэрлэх, мал эмнэлгийн ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг 2015 оны 05 дугаар сарын 01-ны өдрөөс 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд зохион байгуулсугай.
- Дээрх ажилд шаардагдах зардлын тооцоог хавсралтаар баталсугай.
- Ариутгал, халдваргүйжүүлэлтэнд зориулж нийт 664.000 /зургаан зуун жаран дөрвөн мянган/ төгрөгийг Засаг даргын нөөц сангаас гаргахыг Тамгын газрын дарга /С.Мөнхчулуун/-д зөвшөөрсүгэй.
- Ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг олон нийтэд сурталчилж ажиллахыг Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах алба /У.Буянболор/-д, захирамжийн хэрэгжилтийг хангах, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Засаг даргын Тамгын газрын Худалдаа үйлчилгээний хэлтэс /Г.Ууганбаяр/-т Ариутгал, халдварүйжүүлэлтийн ажлын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Мэргэжлийн хяналтын хэлтэс /Г.Ганхүү/-т, хариуцсан нутаг дэвсгэрийн иргэн, аж ахуйн нэгж байгууллагын ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг чанартай, хугацаанд нь хийж гүйцэтгэх, дүн мэдээг Худалдаа, үйлчилгээний хэлтэст ирүүлэхийг “Буян-хөхий” ХХК /А.Амарбаян/, Бамбуу ХХК /Э.Эрдэнэцогт/, Рэз ХХК /И.Заяат/-дад, хариуцсан нутаг дэвсгэрийн аж ахуйн нэгж байгууллагуудад зар мэдээ хүргэх, бүрэн хамруулах ажлыг Хороодын Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.
- Захирамжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, биелэлтийг хангуулж, хяналт тавьж ажиллахыг Засаг даргын хот байгуулалт, тохижилтын асуудал хариуцсан орлогч /Б.Батдорж/-д үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА М.ЧИНБОЛД
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын
2015 оны____р сарын____-ний өдрийн
____р захирамжийн хавсралт
АРИУТГАЛ, ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭЛТИЙН
АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛАХАД ШААРДАГДАХ ЗАРДАЛ
|
Д/д |
Шаардагдах зардал
|
Хэмжээ |
Нэг бүрийн үнэ |
Нийт үнэ |
Хянасан |
|
1
|
Шатахуун |
400 л |
1660 |
664.00 |
|
|
2 |
Нийт |
664.000 |
|
||
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
