
2015.05.22 А/209
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Амьтан ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэг, 29 дүгээр зүйлийн 29.1.6 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
- Тус дүүргийн 21 дүгээр хороо Дааган толгойд “Фреш Пак” ХХКомпани нь БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ордос мужаас 300-н толгой үржлийн гахайг Дорноговь аймгийн Замын-үүд боомтоор импортоор оруулж ирсэнтэй холбогдуулан 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс хуульд заагдсан хугацаагаар “Хорио цээрийн дэглэм” тогтоож ажиллахыг Засаг даргын Тамгын газрын Худалдаа, үйлчилгээний хэлтэс /Г.Ууганбаяр/, Онцгой байдлын хэлтэс /Ц.Төрмандах/, хяналт тавьж ажиллахыг Мэргэжлийн хяналтын хэлтэс /Г.Ганхүү/ нарт тус тус даалгасугай.
- “Фреш Пак” ХХКомпанитай гэрээ байгуулан Мал эмнэлэгийн шинжилгээ, судалгаа, ариун цэвэр, халдваргүйжилтээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулан ажиллахыг Буян-хөхий ХХКомпани /А.Амарбаян/-д, тухайн ажилд шаардагдах зардлыг хуульд заасны дагуу өөрийн төсвөөс гаргахыг Фрэш Пак ХХКомпани /Б.Энхтөр/ нарт тус тус үүрэг болгосугай.
- Захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Хот байгуулалт, тохижилтын асуудал хариуцсан орлогч /Б.Батдорж/-д үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА М.ЧИНБОЛД
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
