
2015.05.22 А/207
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Сангийн сайдын 2012 оны 239 дүгээр тушаал, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2006 оны 44 дүгээр тогтоол, “Засаг даргын нөөц сангаас буцалтгүй тусламж, тэтгэмж, урамшуулал олгох журам”-ыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Япон улсын Инаги дүүргийн боловсролын хэлтсийн урилгаар Ирээдүй цогцолбор сургуулийн сургалтын менежер М.Энхцэцэг, багш Б.Будцэцэг, 12 дугаар дунд сургуулийн сургалтын менежер Ч.Пүрэвжаргал, нийгмийн ажилтан Н.Энхцэцэг нарыг “Бага, дунд боловсролын цөм хөтөлбөрийн хэрэгжилт”-ийнталаарх сургалтанд 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдрүүдэд хамруулж туршлага судлуулсугай.
2. Дээрх 4 багшийн Япон улсад туршлага судлах замын зардалд тус бүрт нь 1.350.000 /нэг сая гурван зуун тавин мянган/ төгрөгийн дэмжлэг үзүүлсүгэй.
3. Туршлага судлах сургалтын талаарх илтгэх хуудас, тайланг авч, үр дүнг танилцуулж ажиллахыгНийгмийн хөгжлийн хэлтэс /Б.Оюунбилэг/-т үүрэг болгосугай.
4. Шаардагдах 5.400.000 /Таван сая дөрвөн зуун мянган/ төгрөгийн зардлыг Засаг даргын нөөц сангаас гаргахыг Тамгын газар /С.Мөнхчулуун/-т зөвшөөрсүгэй.
ЗАСАГ ДАРГА М.ЧИНБОЛД
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
