Сургалт зохион байгуулах тухай

1

2015.05.22                                                  А/199

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5 дахь хэсэг, Засгийн газрын 2008 оны 49 дүгээр тогтоол, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 66 дугаар тогтоол, нийслэлийн Засаг даргын 2015 оны 01/1180 дугаар албан бичиг, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015оны А/55 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1. Цэргийн дүйцүүлэх албанд 2015 онд элсүүлсэн алба хаагчдын цэргийн анхан шатны бэлтгэл сургалтыг 2015 оны 05 дугаар сарын 27-ноос 06 дугаар сарын 09-ний өдрүүдэд Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн сургалтын төвийг түшиглэн зохион байгуулсугай.

            2. Цэргийн дүйцүүлэх алба хаагчдын сургалтанд шаардагдах зардлыг хавсралтаар баталсугай.

            3. Сургалтанд шаардагдах зардал 1.714.230 /нэг сая долоон зуун арван дөрвөн мянга хоёр зуун гучин/ төгрөгийг Тамгын газрын нэмэлт санхүүжилтийн зардлаас гаргахыг Засаг даргын Тамгынгазрын дарга /С.Мөнхчулуун/-д зөвшөөрсүгэй.

            4. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, үр дүнг танилцуулахыг Цэргийн штаб /хурандаа А.Баттулга/-т даалгасугай.

 

ЗАСАГ ДАРГА                       М.ЧИНБОЛД

 

                                                                    Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

 _____оны ____ сарын       -ны өдрийн

 _____ дугаар захирамжийн хавсралт

 

ДҮЙЦҮҮЛЭХ АЛБАН ХААГЧДЫН СУРГАЛТАНД

ШААРДАГДАХ ЗАРДАЛ, ТӨГРӨГӨӨР

 

д/д

Зардлын төрөл

Хүний тоо

Нэг бүрийн үнэ

Зай хэмжээ

Бүгд

Зөвшөөрсөн

Тайлбар

1

Хувцасны зардал

8

90000

8 ком

720000

 

Китель өмд, малгай, захгүй цамц, лого эмбелем

2

Сургалтанд оролцогсдод гардуулах батламж, тооцооны хуудас

8

 

6000

 

8 ш

48000

 

 

3

Дүйцүүлэх алба хаагчдад аранз иж бүрдлийн хамт

8

80000

8 ком

640000

 

 

4

Дүйцүүлэх алба хаагчдад үүрэг гүйцэтгэхэд шаардагдах багаж хэрэгсэл

16

15000

16ш

240000

 

 

5

Шатахууны зардал

 

1790

250км

66230

 

ЗХ-ний 326-р анги ирэх очих

 

Бүгд

 

 

 

1.714.230

 

 

 






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.