Хяналт шалгалт зохион байгуулах тухай

4

2015.05.21         А/196

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны 128 дугаар тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь.

 

1. Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа авто машин угаалга, авто засвар, вьетнам засвар, дугуй засварын үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт, шалгалтыг явуулсугай.

2. Дээрхи арга хэмжээ, хяналт шалгалт явуулах удирдамжийг нэгдүгээр, шаардагдах зардлыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

3. Хяналт шалгалт явуулахад шаардагдах шатахууны зардал 160.000 /нэг зуун жаран мянган/ төгрөгийг дүүргийн Засаг даргын Тамгын газрын тээвэр шатахууны зардлаас гаргахыг Тамгын газрын нягтлан бодогч /В.Янжиндулам/-д зөвшөөрсүгэй.

4.Хяналт шалгалтыг үр дүнтэй зохион байгуулж дүнг танилцуулахыг Худалдаа, үйлчилгээний хэлтэс /Г.Ууганбаяр/-т үүрэг болгосугай.

ЗАСАГ ДАРГА                         М.ЧИНБОЛД

 

                              Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

_____ оны____ -р сарын _____-ны өдрийн

_____- захирамжийн нэгдүгээр  хавсралт

 

 

ДҮҮРГИЙН НУТАГ ДЭВСГЭР ДЭЭР АВТО МАШИН УГААЛГА, АВТО ЗАСВАР, ВЬЕТНАМ ЗАСВАРЫН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧ АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ, ШАЛГАЛТ ХИЙХ УДИРДАМЖ

 

2015.05.22

Нэг. Зорилго:

НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 07 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн худалдаа, үйлчилгээний нийтлэг журам”-ын 5.3. дахь заалтыг хэрэгжүүлэх, авто угаалгын газрын стандартыг мөрдүүлэх, авто үйлчилгээ эрхлэгч иргэд, аж ахуйн нэгж, байгууллагыг дүүргийн  бүртгэлд бүрэн хамруулах, холбогдох хууль, тогтоомж, стандартыг мөрдүүлэхэд оршино.

Хоёр. Хамрах хүрээ:

Дүүргийн нутаг дэвсгэрт авто машин угаалга, авто засвар, дугуй засварын үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, иргэнийг хамруулна.

Гурав. Шалгалтын бүрэлдэхүүн

Дүүргийн ЗДТГ-ын Худалдаа, үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн Б.Сугар, Мэргэжлийн хяналтын хэлтсийн байгаль орчны улсын хяналтын байгцаагч Н.Жавхлан, Онцгой байдлын хэлтсийн гал түймрийн улсын хяналтын байцаагч Н.Цэгмид, Замын цагдаагийн тасгийн техник замын хяналтын мэргэжилтэн Цагдаагийн ахмад Б.Мөнхбаяр нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг явуулна.

Дөрөв.  Хугацаа:

            Хяналт, шалгалтыг 2015 оны 05 дугаар сарын 25-наас 6-р сарын 3-ны хооронд явуулна.

Тав.  Шалгалтын үйл ажиллагаа, чиглэл:

  • Дүүргийн нутаг дэвсгэрт авто үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын судалгаа /үйлчилгээний нэр төрөл тус бүрээр гаргасан, ажлын байрны тоо тусгагдсан байна/.
  • Садар самуун явдалтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилт
  • Ажлын байранд галын аюулгүй байдлыг хангаж ажиллаж буй эсэх
  • Авто машин угаалгын газрын стандартын хэрэгжилтийн байдал
  • “Хог хаягдлын тухай” хуулийн хэрэгжилтийн байдал
  • “Агаарын бохирдлын тухай” хуулийн хэрэгжилтийн байдал
  • Авто үйлчилгээний цэг салбаруудыг дүүргийн бүртгэлд бүртгэж, гэрээ хийх ажлыг шалгасан дүгнэлт, тулгарч байгаа бэрхшээлтэй асуудал, шийдэх арга зам, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ.

Зургаа. Шалгалтын явцад авах арга хэмжээ

Илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөөөгөх, хууль тогтоомж, дүрэм журмыг зөрчсөн аж ахуйн нэгж, байгууллагаалбан тушаалтан, иргэндМонгол улсын хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэх.

 

                              Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

_____ оны____ -р сарын _____-ны өдрийн

_____- захирамжийн хоёрдугаар хавсралт

 

ХЯНАЛТ, ШАЛГАЛТ ХИЙХЭД ШААРДАГДАХ

ШАТАХУУНЫ ЗАРДЛЫН ТООЦОО

 

Явах чиглэл

Явах өдөр 

Шатахууны зардал

Дүн

1

Толгойт бүс

2

20000

40000

2

Төвийн бүс

2

20000

40000

3

Баянхошуу бүс

2

20000

40000

4

Өнөр бүс

2

20000

40000

Нийт

160.000

 






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.