Түүх соёлын дурсгалт газартай танилцах, спорт явган аялал зохион байгуулах тухай

8

2015.05.21          А/195

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн  29.2 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Дүүргийн нутаг дэвсгэр дэх түүх соёлын дурсгалт газруудыг аялал жуулчлалтай уялдуулан ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад танин мэдэхүйн мэдлэг олгох зорилгоор спорт явган аялалын чиглэлээр сургалт, аялалыг зохион байгуулсугай.

2. Спорт явган аялалын удирдамжийг нэгдүгээр, шаардагдах зардлын төсвийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

3. Аялал зохион байгуулахад шаардагдах 534.000 /таван зуун гучин дөрвөн мянган/ төгрөгийг хавсралтаар баталж, Засаг даргын Тамгын газрын төвлөрсөн арга хэмжээний зардлаас гаргахыг Засаг даргын Тамгын газар /С.Мөнхчулуун/-д зөвшөөрсүгэй.

4. Сургалт, аялалыг зохион байгуулах, бэлтгэлийг хангах, хяналт тавьж ажиллахыг Худалдаа, үйлчилгээний хэлтэс/Г.Ууганбаяр/, Нийгмийн хэлтэс /Б.Оюунбилэг/-т даалгасугай.

 

ЗАСАГ ДАРГА                      М.ЧИНБОЛД

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

2015 оны ...дугаар сарын...-ны өдрийн

... дугаар захирамжийн нэгдүгээр хавсралт

 

СПОРТ, ЯВГАН АЯЛАЛЫН ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖ

Зорилго: Дүүргийн нутаг дэвсгэр дэх түүх соёлын дурсгалт газруудыг аялал жуулчлалтай уялдуулан ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад аялалын өмнөх танин мэдэхүйн мэдлэг олгоход аялалын зорилго оршино.

Аялалын чиглэл хугацаа:

Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо баруун салааны эцэсээс 9 цагт аялал эхлэн баруун салааны бумбатын булаг гэсэн маршрутаар 2015 оны 05-р сарын 22-ны өдөр зохион байгуулж явуулна.

Хамрах хүрээ:

Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-ын Худалдаа, үйлчилгээний хэлтэс, Нийгмийн хөгжлийн хэлтэс, Монголын адал явдалт сдорт аялалын холбооны “Хайрхан” клуб хамтран зохион байгуулна.

Спорт явган аялалын тэмцээнд дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн

  • Баянхошуу бус 76, 67 дугаар сургууль
  • Толгойт бүс 42, 65 дугаар сургууль
  • Төвийн бүс 12, 62 дугаар сургууль
  • Өнөр бүс Ирээдүй цогцолборын 2 баг нийт 8 багт 9, 10 дугаар ангийн сурагчид оролцоно

Аялалын үеэр явагдах тэмцээний төрөл:

  1. Уулын оргил / багаараа /
  2. Газрын зураг / багаараа /
  3. Хөгжилтэй буухиа / багаараа /
  4. Багийн ахлагчийн / Би чадна /

Журам:

  1. Аялалын баг 8 хүний бүрэлдэхүүнтэй байна. /Эрэгтэй 4, Эмэгтэй 4/
  2. Аялалын үүргэвчтэй байна.

Үүргэвчинд:

  • Ус ундаа, аялалын хоол хүнс
  • Солих гутал, оймс, цамц, өмд, малгай
  • Луужин, газрын зураг, шугам, тооны машин, бал
  • Багийн хаяг, хэц хогийн уут
  • Ариун цэврийн хэрэгсэл /Ой, сойз, оо, саван, салфетка, сам, нарны хамгаалалтын тос, нүдний шил/

Дүгнэх журам, шагнал урамшуулал

Дөрвөн төрөлт тэмцээнд баг тус бүриийн авсан онооны нийлбэр их багийн системээр эцсийн дүнг гарган 1, 2, 3-р байрт шалгарсан багуудад өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшуулна.

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

2015 оны ...дугаар сарын...-ны өдрийн

... дугаар захирамжийн хоёрдугаар хавсралт

 

ЗАРДЛЫН ТӨСӨВ

Шаардагдах төсөв

Тоо ширхэг

Үнэ ₮

Дүн

1

Нийт оноогоор шалгарсан багийн шагнал /мөнгөн шагнал/

1-р байр

1

80000

80000

2-р байр

1

60000

60000

3-р байр

1

40000

40000

2

Өргөмжлөл

3

20000

60000

3

Хөтөч /багш/

3

50000

150000

4

Танилцуулга хэвлүүлэх /сурагчдад тараах/

80

1800

144000

Нийт

534.000

 






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.