
2015.05.20 А/193
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6 дахь заалт, 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэг, Сангийн сайдын 2012 оны 239 дүгээр тушаал, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2006 оны 44 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, тэдний эцэг эх, асран хамгаалагчдад сэтгэлийн дэм үзүүлэх зорилгоор Ээлтэй ертөнц төрийн бус байгууллагаас зохион байгуулж буй “Хамтдаа инээмсэглэе” уулзалт өдөрлөгт 10 хүүхдийг оролцуулсугай.
2. Уулзалт өдөрлөгт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хамруулах ажлыг зохион байгуулж ажиллахыг Нийгмийн хөгжлийн хэлтэс /Б.Оюунбилэг/-т үүрэг болгосугай.
3. Шаардагдах 739.000 /долоон зуун гучин есөн мянган/ төгрөгийн зардлыг Засаг даргын нөөц сангаас гаргахыг Тамгын газар /С.Мөнхчулуун/-т зөвшөөрсүгэй.
ЗАСАГ ДАРГА М.ЧИНБОЛД
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
