Төрийн албан хаагчдын чуулга уулзалт-2015зохион байгуулах тухай

1

2015.05.08                А/182

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн А/49 дүгээр тогтоолыг  үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

 1. Сонгинохайрхан дүүргийн төрийн албан хаагчдын чуулга уулзалтыг 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 13:00 цагт Улаанбаатар палас цогцолборын хурлын их танхимд зохион байгуулсугай.

 2. Чуулга уулзалтанд шаардагдах төсвийг нэгдүгээр, хөтөлбөрийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

          3. Засаг даргын дэргэдэх төсвийн байгууллагууд, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн байгууллагын төрийн албан хаагчдын ажлыг зохицуулан бүрэн хамруулж ажиллахыг  Засаг даргын Тамгын газрын холбогдох хэлтэс, албадын дарга нарт  үүрэг болгосугай.

           4. Чуулга уулзалтын бэлтгэл ажлыг хангах төлөвлөгөөг батлуулж, зохион байгуулалтын өндөр түвшинд, үр дүнтэй явуулахыг Засаг даргын Тамгын газрын Захиргаа хуулийн хэлтэс/А.Пүрэвсүрэн/, Нийгмийн хөгжлийн хэлтэс /Б.Оюунбилэг/ нарт  үүрэг болгосугай.

          4. Шаардагдах 17.000.000 /арван долоон сая/ төгрөгийг дүүргийн хөрөнгө оруулалтын зардлаас гаргахыг Засаг даргын Тамгын газар /С.Мөнхчулуун/-д зөвшөөрсүгэй.

ЗАСАГ ДАРГА                                 М.ЧИНБОЛД

 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

2015 оны ...дугаар сарын...-ны өдрийн

 ... дугаар захирамжийн нэгдүгээр хавсралт

 

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН

ЧУУЛГА УУЛЗАЛТАНД  ШААРДАГДАХ ТӨСӨВ

 

Зохион байгуулах үйл ажиллагаа

Нэг бүрийн үнэ

Тоо ширхэг

Нийт үнэ

1

Заалны түрээс

3500000

3 цаг

3500000

2

Лед дэлгэц

800000

3цаг

800000

3

Сонин

450

3000

1350000

4

Тайзны чимэглэл

500000               

--

500000

5

Урлагийн тоглолт

4500000

1 цаг

4500000

6

Илтгэл нэвтрүүлэг, шууд нэвтрүүлэг /2 даргын/

5000000

40мин

5000000

7

Хэвлэл мэдээллийн сурталчилгаа

1000000

---

1000000

8

Бусад зардал

350000

---

350000

 

БҮГД

 

17.000.000

 

 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

2015 оны ...дугаар сарын...-ны өдрийн

 ... дугаар захирамжийн хоёрдугаар хавсралт

 

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН “ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН

ЧУУЛГА УУЛЗАЛТ-2015”  ХӨТӨЛБӨР

 

Хэзээ: 2015.05.26

Хаана: “UB Palace”-ийн Их танхимд

   Оролцогч: Сонгинохайрхан дүүргийн Төрийн байгууллагуудын 3000 албан хаагч

14:00-14:05               Нээлтийн ажиллагаа-Дүүргийн Засаг даргын

                                    Тамгын газрын дарга С.Мөнхчулуун 

14:05-14:10               Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын

                                    дарга Х.Нямбаатар үг хэлнэ.

14:10-14:15               Дүүргийн Засаг дарга М.Чинболд үг хэлнэ.

14:15-14:30               Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2012-2015 онд тайлан

14:30-14:45               Дүүргийн бүтээн байгуулалт 2012-2015 онд тайлан

14:45-14:50               Дүүргийн ГХУСАЗЗ-ийн нарийн бичгийн дарга

                                    Ш.Бат-Өлзий үг хэлнэ.

14:50-15:00               Прокурорын байгууллагын бүтэц, чиг үүрэг, байгууллага,

                                    аж ахуйн нэгж, иргэд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх

                                    ажилд оролцох нь - Дүүргийн II Прокурорын газрын

                                    Хяналтын прокурор Н.Ням-Очир  

15:00-15:05               Чуулга уулзалтаас гарах уриалгыг уншиж танилцуулах-

                                    Дүүргийн ЗДТГ-ын дарга бөгөөд Ёс зүйн зөвлөлийн

                                    дарга С.Мөнхчулуун

15:05-15:45               Урлагийн тоглолт /ҮДБЭЧ-ын уран бүтээлчид/

15:45-15:50               Хаалтын ажиллагаа

 






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.