
2015.05.08 А/181
Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүлйин 27.2.5 дахь заалт, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 44 дүгээр тогтоол, дүүргийн Засаг даргын 2014 оны 429 дүгээр захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Засаг даргын эдийн засаг, санхүү төлөвлөлтийн асуудал хариуцсан орлогч Рэнцэндагвын Дагвыг Удирдлагын академийн төрийн удирдлагын менежерийн магистрын ангид суралцуулсугай.
2. Р.Дагвын сургуулийн сургалтын төлбөрийн 6.624.000 /зургаан сая зургаан зуун хорин дөрвөн мянган/ төгрөгийг Засаг даргын нөөц сангаас олгохыг Тамгын газар /С.Мөнхчулуун/-т зөвшөөрсүгэй.
ЗАСАГ ДАРГА М.ЧИНБОЛД
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
