“Спортын наадам- 2015” зохион байгуулах тухай

7

2015.05.07                                                                              А/177

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, Сангийн сайдын 2012 оны 239 дүгээр тушаал, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 44 дүгээр тогтоол, Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны А/12 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/121 дүгээр захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Бүх нийтээр идэвхтэй хөдөлгөөн хийж, амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй өвчнөөс урьдчилан сэргийлэх, “Эрүүл мэндийг дэмжигч дүүрэг” болох ая, “Улаанбаатар Марафонд нэгдэцгээе” Нийслэлийн Засаг даргын нэрэмжит цом аялуулах аяны хүрээнд төр, захиргааны байгууллагын ажилчдын дунд “Спортын наадам 2015” арга хэмжээг 2015 оны 05 дугаар сарын 23-24-ний өдрүүдэд  зохион байгуулсугай.

            2.Наадмыг зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг нэгдүгээр, удирдамжийг хоёрдугаар, зарцуулах төсвийг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.

3.Спорт наадмыг мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулахыг ажлын хэсэг /Н.Ганаа/-т, Засаг даргын Тамгын газар, дэргэдэх хэлтэс, алба, хороодыг бүрэн хамруулж ажиллахыг Засаг даргын Тамгын газар /С.Мөнхчулуун/-т  тус тус үүрэг болгосугай.

4. Үйл ажиллагаанд зарцуулагдах 1.807.000 /нэг сая найман зуун долоон мянган төгрөгийн зардлын 1.257.500 /нэг сая хоёр зуун тавин долоон таван зуун мянган/ төгрөгийг дүүргийн Засаг даргын нөөц сангаас, 550.000 /таван зуун тавин мянган төгрөгийг Тамгын газрын холбогдох зардлаас тус тус гаргахыг Тамгын газар /С.Мөнхчулуун/-т зөвшөөрсүгэй.

            5.Захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар ханган ажиллахыг ажлын хэсэг /Н.Ганаа/-т  даалгасугай.

 

ЗАСАГ ДАРГА                              М.ЧИНБОЛД

 

     Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

2015 оны____р сарын____-ний өдрийн

____р захирамжийн нэгдүгээр хавсралт

 

АЖЛЫН ХЭСГИЙН БҮРЭЛДЭХҮҮН

 

Ажлын хэсгийн дарга:                   Н.Ганаа

                                                            Нийгмийн бодлогын асуудал хариуцсан

                                                            орлогч дарга

 

Ажлын хэсгийн дэд дарга                        С.Мөнхчулуун

                                                                        Засаг даргын Тамгын газрын дарга

 

            Гишүүд:                                             А.Пүрэвсүрэн

                                                                        Захиргаа хуулийн хэлтсийн дарга

                                                            Б.Оюунбилэг

                                                                        Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга

                                                            Т.Баярмаа

Нийгмийн хөгжлийн хэлтсийн Эрүүл мэнд,

биеийн тамир хариуцсан мэргэжилтэн

                                                                        У.Буянболор

                                                                        Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах

                                                                        албаны ахлах мэргэжилтэн

                                                                        Биеийн тамир, спорт хорооны

мэргэжилтнүүд

                                                                       

Нарийн бичгийн дарга                 Ц.Ганхүү

Биеийн тамир, спорт хорооны дарга

 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

2015 оны____р сарын____-ний өдрийн

____р захирамжийн хоёрдугаар хавсралт

 

“СПОРТ НААДАМ- 2015”-ЫН ЗААВАР

Нэг. Зорилго

Хүн амын бие бялдрыг чийрэгжүүлэх үндэсний хөтөлбөр, биеийн тамир, спортыг хөгжүүлэх талаар дүүргийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, төр захиргааны  байгууллагуудын хамтын ажиллагааг өргөтгөх, амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хоёр дахь хөтөлбөрийг сурталчлах, хамт олны биеийн тамир, Соёлын арга хэмжээнд оролцох идэвхийг дээшлүүлэхэд оршино.

Хоёр. Наадмын журам, хугацаа

Нийслэлийн Сонгинохайрхандүүргийн Засаг даргын Тамгын газар, БТСХороо  хамтран зохион байгуулна.

2015 оны 05 дугаар сарын 23-нд спортын наадмыг зохион байгуулна.

2.1.СПОРТЫН ТЭМЦЭЭНИЙ ТӨРӨЛ, ЖУРАМ:

Спортынтөрөл

Оролцохбүрэлдэхүүн

Хугацаа

1

Дартс

Хэлтсийн дарга нар

23/Y

2

Волейбол

Эр-1, Эм-1 баг, тус бүр 8 тамирчинтай байна.

23/Y

3

Сагсанбөмбөг

Эр-1, Эм-1, баг тус бүр 7 тамирчинтай байна.

23/Y

 

Тэмцээнд байгууллагын сагсан бөмбөг, волейбол, ширээний теннис, дартсын аварга болон түүний харьяа хэлтэс албадын ажилтан, албан хаагчид оролцох ба  гэрээт болон цагийн ажилчид орохгүй болно.

Тэмцээний нээлтийн ажиллагааг 2015 оны 05-р сарын 23-ны 12.00 цагаасзохион байгуулна. Нээлтийн ажиллагаанд багууд эмблем, хаяг, номертэй жигд хувцастай жагсана.

Тэмцээний техникийн зөвлөгөөн, тэмцээн явуулах журам:

            Тэмцээний техникийн  зөвлөгөөнийг 2015 оны 05-р сарын 20-нд  14.00  цагт Биеийн тамир, спортын хороонд зохион байгуулна.

Багууд техникийн зөвлөгөөнд ирэхдээ тамирчдын мэдүүлэг, багийн бооцооны мөнгийг авчрах бөгөөд багуудын оноолтыг хийж, тэмцээн зохион байгуулах журам, байршил, тэмцээний багуудын оноолт, багийн бүрдэлт, багуудын хүлээх хугацаа, бие халаалтын хугацаа зэргийг хэлэлцэнэ. Тухайн байгууллагад 2015 оны 03 дугаар сарын 1-ны өдрөөс хойш ажилд орсон ажилтан, спортын мастер цолтой, “Сагсан бөмбөг, гар бөмбөгийн ЛИГ”-ийн тамирчдыг энэ удаагийн тэмцээнд оролцуулахгүй.

            Тэмцээний оноолт хийж дууссаны дараа баг, тамирчдын бүрэлдэхүүнд өөрчлөлт хийх боломжгүй. Мэдүүлэгт ороогүй тамирчин тэмцээнд оролцох эрхгүй болно.

ЖИЧ: Багууд бооцооны мөнгөө ирүүлээгүй тохиолдолд тэмцээний сугалаа хийгдэхгүй тул тэмцээнд оролцох боломжгүй.

            Баг тамирчид дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.

  • Багийн мэдүүлэг /тамга, зурагтай баталгаажсан байна /
  • Багийн бооцоо 200.000 төгрөг
  • Нийгмийн даатгалын дэвтэр /Цагдаагийн хэлтэс, Замын цагдаагийн тасаг, Онцгой байдлын албаны тамирчдын албаны үнэмлэхийг ирүүлэх/
  • Иргэний үнэмлэх / эх хувиар /
  • Тэмцээнд байгууллагын сагсан бөмбөг, волейбол, ширээний теннис, дартсын аварга болон түүний харьяа хэлтэс албадын ажилтан, албан хаагчид оролцох ба  гэрээт болон цагийн ажилчид орохгүй болно.
  • Нээлтийн ажиллагаанд багууд эмблем, хаяг, номертэй жигд хувцастай жагсана.

Гурав. Оролцох байгууллагууд:

  1. Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Төлөөлөгчид
  2. Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын алба
  3. Засаг даргын Тамгын газар/ Худалдан авах ажиллагааны алба, Дотоод аудитын хэлтэс
  4. Биеийн тамир, спортын хороо
  5. Хороод
  6. Газрын алба
  7. Нийгмийн даатгалын хэлтэс
  8. Татварын хэлтэс
  9. Бүртгэлийн хэлтэс
  10. Мэргэжлийн хяналтын хэлтэс
  11. Халамж үйлчилгээний хэлтэс
  12. Хөдөлмөрийн хэлтэс
  13. Боловсролын хэлтэс
  14. Хүүхэд гэр бүл хөгжлийн төв
  15. Цагдаагийн нэгдүгээр хэлтэс
  16. Цагдаагийн хоёрдугаар хэлтэс
  17. Цагдаагийн гуравдугаар хэлтэс
  18. Замын цагдаагийн тасаг
  19. Шүүх
  20. Прокурор
  21. Онцгой байдлын хэлтэс
  22. Эрүүл мэндийн төв
  23. Нэгдсэн эмнэлэг
  24. Өрхийн эрүүл мэндийн төвүүд
  25. Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ –Сонгинохайрхан салбар төв
  26. Нийтлэг үйлчилгээний төв- ОНӨААТҮГ
  27. Тээвэрлэлт үйлчилгээний төв - ОНӨААТҮГ
  28. Тохижилт үйлчилгээний төв- ОНӨААТҮГ
  29. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв
  30. Усан спорт сургалтын төв

Дөрөв. Дүгнэх журам, шагналурамшуулал

Спортын наадмын нэгдсэн оноогоор байгууллагыг шалгаруулж Тэргүүн байранд шалгарсан байгууллагыг Шилжин явах цом, мөнгөн шагналаар, 2, 3-р байрт шалгарсан багуудыг өргөмжлөл, мөнгөн шагналаар тус тус шагнаж урамшуулна.

    Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

2015 оны____р сарын____-ний өдрийн

____р захирамжийн гуравдугаар хавсралт

 

ЗАРЦУУЛАХ ТӨСВИЙН  ЗАДАРГАА

 

Төсвийн зүйл

Зардал

Нэгтгэсэн дүн

ВОЛЕЙБОЛ

1.

Тэмцээний шагналын зардал

 

Медаль 42 х 8000 = 336. 000

Өргөмжлөл/жаазтай/ 6 ширхэг х 5500 = 33,000

369.000₮

2.

Шүүгч

4х25.000=100.000

100.000 ₮

 

Дүн

 

469. 000

САГСАН БӨМБӨГ

1.

Тэмцээний шагналын зардал

 

Медаль 48 х 8000 = 384 000

Өргөмжлөл /жаазтай/  6 ширхэг х 5500 = 33,000

417.000₮

2.

Шүүгч

4х25.000=100.000

100.000₮

 

Дүн

 

517.000

ДАРТС

1.

Тэмцээний шагналын зардал

Медаль 3 х 8000 =24.000

Диплом 3 ширхэг х 5.500 = 16.500

40.500₮

2

Шүүгч

3х25.000=75.000

75.000₮

 

Дүн

 

115.500

ЗААЛ

1

Заалны түрээс

Өдөр 2 x 225.000= 550.000

550.000

 

БАЙГУУЛЛАГЫН НЭГДСЭН ДҮН

1

Зохион байгуулалтын бусад зардал

Анос 3х6 = 18 х 4500 = 81000₮

Өргөмжлөл 3х25.000=75.000

156 000₮

 

Нийт дүн 1.807.000

 






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.