Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг Засгийн газар, Эрүүл мэндийн яамны зүгээс баримталж буй бодлого, гаргаж буй шийдвэрүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төв үйл ажиллагаанд тулгарч буй асуудлын талаар дүүргийн удирдлагууд болон төвийн удирдлага, эмч, ажилтан, албан хаагчидтай нээлттэй ярилцаж, шийдвэрлэх гарц, шийдлийн талаар өөрийн байр суурийг илэрхийлсэн юм. Тэрбээр, "Хийх хүн аргаа олдог, хийхгүй хүн шалтаг олдог гэдгийг мөрдлөг болгож, аливаад санаачилгатай, сэтгэлтэй хандаж, сайн ажиллахыг эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа нийт албан хаагчдад хэллээ.
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
