Барилга хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр, Нийслэлийн ЗДТГ-ын дарга М.Отгонбаяр болон холбогдох албаныхан Сонгинохайрхан дүүргийн  29 дүгээр хороонд байрлах 7,  8,  9 дүгээр байрны нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцлаа. 

1

 

     Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Москва хорооллын 9 дүгээр байрны гадна талын өнгөлгөөний тоосгон хана 2014 оны зургаадугаар сард нурсан тул нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлт гарчээ. Одоогийн байдлаар 9 дүгээр байрны барилгын нуралт үүссэн хэсгийн өнгөлгөөний тоосгон хана нь үргэлжлэн нурах аюултай тул нуралт үүссэн хэсгийн тоосгон өнгөлгөөг буулгах, 7 дугаар байрны 7 давхрын дунд хэсэгт зэргэлдээх хоёр цонхны ялуу өнгөлгөөний тоосгон ханын хамт үндсэн хананаасаа хөндийрч цүлхийсэн, 7, 8, 9 дүгээр байрны өнгөлгөөний тоосгон хананд хагаралт цууралт үүссэн, хэд хэдэн газар үндсэн хананаасаа хөндийрч унахад бэлэн болжээ.






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.