Шагнах тухай

1

2015.05.04                         А/165

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Сангийн сайдын 2012 оны 239 дүгээр тушаал, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 44 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Олон Улсын сувилагчдын баярын өдрийг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа амжилт гарган ажиллаж байгаа 106 дугаар цэцэрлэгийн эмч Д.Энхтуяа, Нэгдсэн эмнэлэгийн ариутгагч Ч.Давааням, 105 дугаар сургуулийн эмч Г.Алтанцэцэг, 42 дугаар сургуулийн эмч Б.Батцэцэг, 107 дугаар сургуулийн эмч Б.Зул-Очир, 67 дугаар сургуулийн эмч Н.Ганчимэг, 91 дүгээр цэцэрлэгийн  эмч О.Оюун-Эрдэнэ, 113 дугаар цэцрлэгийн  багш М.Сувд, Эрүүл мэндийн төвийн сувилагч Д.Оюунтунгалаг, А.Отгонпүрэв, Гамшиг судлалын хүрээлэнгийн 10 жилийн ойг тохиолдуулан Гамшиг судлалын хүрээлэнгийн үйлчлэгч Д.Болортуяа, ахалах ажилтан Б.Булган нарыг дүүргийн Засаг даргын Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнасугай.

2. Шагналд   шаардагдах  840.000 /найман зуун дөчин мянган/ төгрөгийг  Засаг даргын нөөц сангаас гаргахыг Засаг даргын Тамгын газрын дарга С.Мөнхчулуунд зөвшөөрсүгэй.

 

ЗАСАГ ДАРГА                                     М.ЧИНБОЛД

 

 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

2015 оны____р сарын____-ний өдрийн

____р захирамжийн  хавсралт

 

ТӨСВИЙН ЗАДАРГАА

 

Шагналын нэр

Тоо хэмжээ

Нэг бүрийн үнэ

Нийт үнэ /төгрөгөөр/

1

Өргөмжлөл

12

20,000

240,000

2

Дагалдах мөнгө

12

50,000

600,000

 

           Дүн

 

 

840.000

 






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.