Иргэдийн спортын 4дүгээр наадам зохион байгуулах тухай

1

 

2015.05.04                                      А/164

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэг, Сангийн сайдын 2014 оны 34 дүгээр тушаал, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 44 дүгээр тогтоолыг  тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1.”Нийслэлийн иргэдийн спортын 4 дүгээр наадам”-ыг дүүргийн хэмжээнд зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг нэгдүгээр, спортын наадмын зааврыг хоёрдугаар, үйл ажиллагаанд зарцуулагдах төсвийг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.

            2.Үйл ажиллагаанд зарцуулагдах 6.400.000 /зургаан сая дөрвөн зуун мянган/ төгрөгийг дүүргийн Засаг даргын нөөц сангаас гаргахыг  Засаг даргын Тамгын газар/С.Мөнхчулуун/-т зөвшөөрсүгэй.

            3.Иргэдийн спортын 4 дүгээр наадмыг хорооны хэмжээнд зохион байгуулахыг хороодын Засаг дарга нарт, спортын наадмын арга хэмжээг мэргэжил арга зүйн удирдлагаар ханган, зохион байгуулалтын өндөр түвшинд явуулахыг дүүргийн Биеийн Тамир Спорт хороо /Ц.Ганхүү/-нд тус тус  үүрэг болгосугай

 

 

ЗАСАГ ДАРГА                     М.ЧИНБОЛД

 

 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

2015 оны____р сарын____-ний өдрийн

____р захирамжийн нэгдүгээр хавсралт

 

АЖЛЫН ХЭСГИЙН БҮРЭЛДЭХҮҮН

 

            Ажлын хэсгийн дарга:                   Н.Ганаа

                                                                        Нийгмийн бодлогын асуудал хариуцсан

орлогч

            Гишүүд:                                             С.Мөнхчулуун

                                                                        Засаг даргын Тамгын газрын дарга

Б.Оюунбилэг

Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга

А.Пүрэвсүрэн

                                                                        Захиргаа хуулийн хэлтсийн дарга

                                                                        У.Буянболор

                                                                        Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах

албаны дарга

Т.Баярмаа

Нийгмийн хөгжлийн хэлтсийн биеийн

тамир, эрүүл мэнд хариуцсан

мэргэжилтэн

Хороодын Засаг дарга нар

 

Нарийн бичгийн дарга:                Ц.Ганхүү

Биеийн тамир,  Спорт хорооны дарга

 

 

 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

2015 оны______р сарын_____-ний өдрийн

____р захирамжийн хоёрдугаар хавсралт

 

 

НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН СПОРТЫН

 ДӨРӨВДҮГЭЭР НААДМЫН ЗААВАР

 

 

            Нэг. Зорилго

            Монгол улсын “Биеийн тамир, спортын тухай” хууль, дүүргийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, “Биеийн тамир спортыг айл өрх, иргэн бүрт” уриатайгаар дүүргийн хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, тэдний идэвх сонирхлыг дэмжих, хөдөлгөөний  хомсдлоос урьдчилан сэргийлэх, спортын амжилтыг ахиулахад наадмын зорилго оршино.

            Хоёр. Зохион байгуулах газар, хугацаа

            2014 оны 05 дугаар сарын 1-нээс 11 дүгээр сарын 08-ны хугацаанд зохион байгуулах ба дараах байдлаар үе шаттайгаар зохион байгуулна.

  1. Нэгдүгээр үе шат – Хороодын хэсгийн тэмцээн 2015 оны 05 дугаар сарын 1-нээс 06 дугаар сарын-01-ны хугацаанд
  2. Хоёрдугаар үе шат – Хороодын сонгон шалгаруулах тэмцээн 2015 оны 06 дугаар сарын 01-наас 07 дугаар сарын 01-ны хугацаанд
  3. Гуравдугаар үе шат – Дүүргийн бүсийн тэмцээн  2015 оны 07 дугаар сарын 1-нээс 08 дугаар сарын 02-ны хооронд
  4. Дөрөвдүгээр үе шат -  Дүүргийн аварга шалгаруулах тэмцээн 2015 оны 08 дугаар сарын 02-ноос 10 дугаар сарын 03-ны хооронд
  5. Тавдугаар үе шат – Нийслэлийн аварга шалгаруулах тэмцээн 2015 оны 10 дүгээр сард 05-наас 11дүгээр сарын 08-ны өдрүүдэд

            Гурав. Оролцогчдод тавигдах шаардлага

            Багийн бүрэлдэхүүнд тухайн хорооны иргэн байх ба зөвхөн цахим үнэмлэхийг үндэслэн наадамд оролцуулна.

  1. 31 ба түүнээс дээш настай байх /1984 оны 12 дугаар сарын 31-нээс өмнө төрсөн/
  2. Тухайн спортын төрлийн дэд мастераас дээш цолтой тамирчин 45-аас дээш настай байж болно.
  3. Спортын 1 төрөлд 1 тамирчин орно.
  4. Баг тамирчид тухайн спортын дүрэмт хувцас болон жигд хувцастай байна.
  5. Багууд тэмцээний нээлт, хаалтын ажиллагаанд оролцохдоо 20см х 40см хэмжээтэй хаягтай байх. /байгууллагын нэр, логотой байх /
  6. Баг тамирчид бүх шатны тэмцээнд үндсэн бүрэлдэхүүнээрээ оролцоно.
  7. Тамирчдын эрүүл мэнд, бусад холбогдох асуудлыг хороо өөрсдөө бүрэн хариуцна. / унаа, хоол гэх мэт /
  8. Шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ дүүргийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоно.
  9. Тамирчдын шилжилт хөдөлгөөн 2015 оны 05 сарын 01-ны өдөр зогсооно.

            Тэмцээнд оролцох баг, БТСХорооны загвар мэдүүлэгийн дагуу албан ёсны тамга, тэмдэгтэй мэдүүлгийг тэмцээнд оролцохдоо авчирна.

            Дөрөв.Тэмцээний төрөл, заавар

            4.1. Спорт явган аялал

            Баг 6 эрэгтэй 6 эмэгтэй тамирчин, 1 дасгалжуулагчийн бүрэлдэхүүнтэй байна. Баг бүр өөрийн хаяг, эмблемтэй, жигдэрсэн хувцастай байна. Дараахь төрлүүдээр зохион байгуулна.

  • Байршил тогтоох газрын зураг дээр ажиллах / багийн гишүүн бүр эзэмшсэн байх шаардлагатай/
  • Хөгжилтэй буухиа
  • Дартс

            Спорт явган аялалыг даарахи үзүүлэлтийг харгалзан дүгнэнэ.

  • Аялалын явц, цжваанд яваа багийн сахилга бат, зохион байгуулалт
  • Багийн бэлтгэл
  • Хувийн бэлтгэл
  • Галын болон отгийн ариун цэвэр
  • Эмийн сан
  • Баг байгууллагын танилцуулах самбар, үзэсгэлэн

            Идэвх оролцоо, санаачлага зэргийг харгалзан байгууллагын дүнг гаргаж оноо өгөх зааварчилгааг техникийн зөвөлгөөн дээр эцэслэн шийдвэрлэнэ.

            Жич: Нийслэлийн шатны тэмцээнийг 09 дүгээр сарын 05-нд Цэцээ -гүнд зохион байгуулна.

 

4.2.Ширээн шагайн наадгай

Баг тус бүр 7 хүн бүрэлдэхүүнтэй байна.

  • а/ Шагай няслах- Нэг хүн 20 ширхэг шагайгаар няслан авсан шагайгаа тоолуулж дараагийн хүн 20 ширхэг шагай няслах маягаар нийт багийн оноогоор дүгнэнэ.
  • б/ Шагай шүүрэх- Нэг хүн нийт 5 удаа шүүрнэ,

Жнь: 7 ширхэг шагай таслаад 5 щагай шүүрвэл дахин үлдсэн 2 шагайгаа шүүрч дуусгасны дараа, дахин шагай таслан үргэлжлүүлэн шүүрэх маягаар нийт 5 удаа шүүрнэ.        

в/ Морь уралдуулах- Нэг тамирчин дөрвөн ширхэг шагайгаар морь буусан тоогоор оноо авах ба нийт 3 удаа орхиж 4 бэрх буусан тохиолдолд нэмэлт 1 удаа орхино. Багийн нийлбэр дүнгээр байр эзэлнэ. Жич: Нийслэлийн шатны тэмцээнийг 10 дүгээр сарын 10-нд БУСОрдонд зохион байгуулна.

4.3.Хийн дасгал, аэробик

Нэг баг 16 хүний бүрэлдхүүнтэй байх ба 5 хүнээс доошгүй эрэгтэй байна. Тэмцээнийг биеийн хэлбэрийн шүлэглэл, аэробикийн дасгалаар зохион байгуулна. Дасгалын хийж гүйцэтгэж байгаа ур чадвар, гүйцэтгэл, жигдрэл, хувцаслалт зэргийг харгазан биеийн хэлбэрийн шүлэглэл, аэробикийн дасгал 2-ын нийлбэр дүнгээр багийн дүнг гаргана. Дүн гаргаж оноо өгөх з.ааварчилгааг техникийн зөвөлгөөн дээр эцэслэн шийдвэрлэнэ, Нийслэлийн шигшээ тэмцээн БУСОрдонд 11 дүгээр сарын 07-нд болно.

4.4.Олс таталт

Эрэгтэй, эмэгтэй баг тус бүр гарааны 8 тамирчин нэг орлон татагчтай, 1 дасгалжуулагчтай байна, Эрэггэй багийн 8 хүний нийт жин 640 кг, эмэгтэй багийн 8 хүний нийт жин 520 кг жинтэй байна. Багийн 8 хүний нийт жин хэтэрсэн тохиолдолд 7-оос доошгүй хүний бүрэлдхүүнтэй баг тэмцээнд оролцож болно. Хяналтын жин 1-2 цагийн өмнө хийгдсэн байна. Орлон тоглогч багийн хамгийн бага жинтэй байна. Нийслэлийн шигшээ тэмцээн БУСОрдонд 11 дүгээр сарын 08-нд болно.

4.5.Волейбол

Эрэгтэй, эмэгтэй баг тус бүр нь 14 хүний бүрэлдэхүүнтэй. Нэг дасгалжуулагчтай байна. Багийн бүрэлдэхүүнд 31-ээс 40 нас, 41-ээс дээш гэсэн насны ангилалтай байх ба 1-р үед ахмад насныхан хоорондоо, 2-р үед залуу насныхан хоорондоо тоглоно. 3-р үед 2 насныхан шигшиж тоглохдоо 41-ээс дээш насныхан 3-аас доошгүй байна 1, 2-р үеийн тоглолтонд сэлгээний тоглогч зөвхөн насны ангилалдаа хамаарна. Тэмцээний зохион байгуулалтын бусад асуудлыг тэмцээний техникийн зөвөлгөөн дээр эцэслэн шийдвэрлэнэ. Нийслэлийн шигшээ тэмцээн БУСОрдонд 11 дүгээр сарын 08-нд болно.

4.8.Сагсан бөмбөг

Эрэгтэй, эмэгтэй баг тус бүр нь 12 хүний бүрэлдэхүүнтэй нэг дасгалжуулагчтай байна. Багийн бүрэлдэхүүнд 31-ээс 40 нас, 41-ээс дээш гэсэн насны ангилалтай байх ба 1-р үед 31-ээс 40 нас насныхан хоорондоо, 2-р үед 41-ээс дээш насныхан хоорондоо тоглоно. 3, 4-р үед 2 насныхан шигшиж тоглохдоо 41-ээс дээш насныхан 2-оос доошгүй байна. 1, 2-р үеийн тоглолтонд сэлгээний тоглогч зөвхөн насны ангилалдаа сэлгэн тоглоно. Тамирчдын хувцаслалт нь 4-дээш дугаартай ижил өнгийн 2 ээлжийн /2 өөр өнгө/ хувцастай байна. Нийслэлийн шигшээ тэмцээн БУСОрдонд 11 дүгээр сарын 08-нд болно.

Тав. Мэдүүлэг хүлээн авах журам, хугацаа, бүрдүүлэх материал

Тамирчдын бичиг баримтанд иргэний үнэмлэхийг шалгуур болгоно. Мэдүүлгийн хамт иргэний үнэмлэхний хуулбар хавсаргана, ,

НБТСГ-аас гаргасан загварын дагуу байна. Мэдүүлэгт тавигдах шаардлага:

  • Овог нэр бүтэн бичигдсэн байх
  • Регистерийн дугаар
  • Цээж зураг сүүлийн 6 сар дотор авахуулсан танигдахуйц байх.
  • Гэрийн хаяг
  • Багийн ахлагч, дасгалжуулагч бичигдсэн байх
  • Эмчийн тамга, гарын үсэг, /тамирчин эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан байна/
  • Стандартын дагуу бичих. /Гар бичвэр хүлээж авахгүй/
  • Гарын үсэг, тамга тэмдэгээр баталгаажсан байна.

            Тамирчид шат шатны тэмцээнд оролцсон байх бөгөөд дүүргийн шигшээ тэмцээний техникийн зөвлөгөөнд хорооны ажилтан, багийн ахлагч заавал оролцоно. Техникийн зевөлгөөн дээр мэдүүлэг, тайлангаа өгеөгүй баг тамирчдын мандат олгохгүй.

Жич: Бичиг баримтын болон насны ангилалын зөрчил гаргасан тохиолдолд багаар нь тэмцээнээс хасна, 

Найм. Дүгнэх журам, шагнал урамшуулал

Сагсан бөмбөг, волейбол, ширээний шагай, олс таталтын тэмцээний багийн дүнг эрэгтэй, эмэгтэй багийн нийлбэр дүнгээр оноо тэнцсэн тохиолдолд тэмцээний чанарыг харгалзан байр эзлүүлнэ.

Спортын төрөл тус бүрийн амжилтаар эхний 3 байрыг шалгаруулж алт, мөнгө, хүрэл медаль өргөмжпөл, мөнгөн шагнал, тэргүүн байр цомоор шагнана.

 

 

ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН

НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН ХЭЛТЭС,

 БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ХОРОО

 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

2015 оны____р сарын____-ний өдрийн

____р захирамжийн гуравдугаар хавсралт

 

 

 

ИРГЭДИЙН СПОРТЫН  IY  ИХ  НААДМЫН ТӨСӨВ

2015.04.14

Төсвийн зүйл

Зардал

Нэгтгэсэн дүн

Хороодын тэмцээн

1.

Зохион байгуулалтын зардал

 

32 хороо х 200 000

6.400.000₮

 






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.