Үнэлгээний хороо байгуулах тухай

5

2014.04.30                                              А/151

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.4 дэх хэсэг, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 8/4 дүгээр тогтоол, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны А/44 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

 

  1. Тус дүүрэгт 2015 онд “Орон нутгийн хөгжлийн сан”-ийн хөрөнгөөр зохион байгуулагдах “Хороодод хийх гэрэлтүүлгийн” ажлын худалдан авах ажиллагааг батлагдсан төсвийн хүрээнд зохион байгуулж гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг нэгдүгээр, ажлын жагсаалтыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
  2. Худалдан авах ажиллагааг холбогдох хууль, тогтоомжид нийцүүлэн зохион байгуулж, үр дүнг танилцуулахыг Үнэлгээний хороо /Х.Батхүү/-д, Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтэс /С.Болорцэцэг/-т,  хөрөнгийн зарцуулалтанд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын Тамгын Газар /С.Мөнхчулуун/-т, бий болсон хөрөнгийг холбогдох данс бүртгэлд тусган ажиллахыг Аж ахуйн тасаг /Д.Пүрэвсүрэн/-т тус тус үүрэг болгосугай

ЗАСАГ ДАРГА                                       М.ЧИНБОЛД 

 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

..... оны ..... дугаар сарын ..... өдрийн

 .....-р захирамжийн нэгдүгээр хавсралт

 

 

ҮНЭЛГЭЭНИЙ ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮН

 

Үнэлгээний хорооны дарга:                     Х.Батхүү

Худалдан авах ажиллагааны албаны дарга

Гишүүд:

Б.Оюунбилэг

Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга

 

Б.Лхагвабаатар

Эдийн засаг төлөвлөлтийн хэлтсийн үндэсний болон дэд хөтөлбөр орон нутгийн хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтэн

 

Д.Хишигбаатар

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас томилогдсон иргэн

 

Үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга:            

                                                       С.Санжаажамц

Худалдан авах ажиллагааны албаны цахилгааны инженер

 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

..... оны ..... дугаар сарын ..... өдрийн

.....-р захирамжийн хоёрдугаар хавсралт

 

АЖЛЫН ЖАГСААЛТ

Д/д

Төсөл арга хэмжээний нэр

Хүчин чадал, байршил, хэмжээ

Батлагдсан төсөв /сая.төгрөг/

1

Гэрэлтүүлэг

3-р хороо Баганаран 45-7, Баганаран 45-8, 39, 40 дүгээр гудамж

71,2

2

Гэрэлтүүлэг

4-р хороо Их Нарангийн 11, 16 дугаар гудамж

68,3

3

Гэрэлтүүлэг

23-р хороо Хангайн 1-7, 59-64, Овоот 70, 71 дүгээр гудамжууд

125,9

4

Гэрэлтүүлэг

25-р хороо Хайрхан 1 дүгээр гудамж, Хайрхан 1-ийн 51-97 тоот хүртэл

32,0

5

Гэрэлтүүлэг

25-р хороо Хайрхан 2 дугаар гудамж Хайрхан 2-ын 19-59, Хайрхан 2-ын 15-75а, Хайрхан 2-ын 214-250 хүртэл

38,0

6

Гэрэлтүүлэг

26-р хороо Алтан овоо 19-22, 38, 39 дүгээр гудамж, Мандал овоо 8-13, 15-19, 27, 31, 34, 37-41 дүгээр гудамжууд

61,3

7

Гэрэлтүүлэг

30-р хороо Хилчин хотхон А хэсэг, хамба хэсгийн голоор

32,3

8

Гэрэлтүүлэг

31-р хороо Дунд наран, Хайрхан гудамж

100

 

 

Нийт

529,0

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.