Үнэлгээний хороо байгуулах тухай

1

2015.04.29                                       А/150

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон  нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.4 дэх хэсэг, Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  2015 оны А/44 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Дүүргийн төсвийн хөрөнгөөр  2015 онд санхүүжих төсөл, арга хэмжээг холбогдох хууль, тогтоомжид нийцүүлэн зохион байгуулах Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг нэгдүгээр, ажлын жагсаалтыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

 

2. Худалдан авах ажиллагааг холбогдох хууль, тогтоомжид нийцүүлэн зохион байгуулж, үр дүнг танилцуулахыг Үнэлгээний хороо /Х.Батхүү/-нд, хөрөнгийн зарцуулалтанд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын Тамгын Газар /С.Мөнхчулуун/-т тус тус үүрэг болгосугай.

 

ЗАСАГ ДАРГА                                         М.ЧИНБОЛД

 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

..... оны ..... дугаар сарын ..... өдрийн

 .....-р захирамжийн нэгдүгээр хавсралт

 

ҮНЭЛГЭЭНИЙ ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮН

 

Үнэлгээний хорооны дарга:                     Х.Батхүү

Худалдан Авах Ажиллагааны Албаны дарга

Гишүүд                                                          Б.Лхагвабаатар

Эдийн Засаг, төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн

Д.Жаргалмандах

Худалдан авах ажиллагааны албаны инженер

П.Бат

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас томилсон иргэн

Үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга:

С.Содгэрэл

Худалдан авах ажиллагааны албаны ахлах мэргэжилтэн

 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

..... оны ..... дугаар сарын ..... өдрийн

....-р захирамжийн хоёрдугаар хавсралт

 

 
 
         

ДҮҮРГИЙН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖЛЫН ЖАГСААЛТ

 

д/д

Төсөл арга хэмжээний нэр

Хүчин чадал, байршил, хэмжээ

 Батлагдсан төсөв /сая.төгрөг/

 

1

Цагдаагийн 1 хэлтсийн түр саатуулах байр шинээр барих (Эрүүлжүүлэх байрыг буулгах зардлын хамт, 27-р хороо)

Сонгинохайрхан дүүргийн 27-р хороо

400.0

 

Нийт

 

 

400.0

 
         

 

 






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.