“Нэг сая мод ургуулах хөдөлгөөн” зохион байгуулах тухай

7

 

2015.04.28                                                                                 А/149

          Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь  хэсэг, Сангийн  сайдын 2012 оны 239 дүгээр  тушаал, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн  хурлын 2006 оны 44 дүгээр  тогтоол,  Монгол  Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар зарлиг, Байгаль орчин, ногоон хөгжил аялал жуулчлалын сайдын 2015 оны А/146 дугаар тушаалыг  тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

 

  1. “Мод  тарих үндэсний өдөр”-ийг  орон даяар зохион байгуулагдаж буй “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн” өрнүүлэх хэлбэрээр 2015 оны 05 дугаар сарын 09-нд  дүүргийн Тамгын газрын гадна талбайд зохион байгуулсугай.

 

  1. Дээрх ажлыг зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг нэгдүгээр,  шаардагдах зардлыг  хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

 

  1. Арга хэмжээнд шаардагдах 2.540.000 /хоёр сая таван зуун дөчин мянган/ төгрөгийг дүүргийн Засаг даргын нөөц сангаас гаргахыг Тамгын газрын дарга С.Мөнхчулуунд зөвшөөрсүгэй.   

 

  1. “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн” зохион байгуулах талаар нутаг дэвсгэрийн нийт айл өрх, аж ахуйн нэгж байгууллагуудад сурталчлах ажил зохион байгуулж, ажлын төлөвлөгөө боловсрууланхэрэгжилтийг хангуулж,тарьсан модыг байгууллага, аж ахуйн нэгжүүдэд хариуцуулан өгч, холбогдох мэдээ тайланг Засаг даргад танилцуулж, удирдах дээд байгууллагуудад хүргэж ажиллахыг Ажлын хэсэг /Ц.Төрхүү/-т  даалгасугай.

 

  1. Ойн тухай хуулийн31.1-д заасны дагуу өөрийн хүчээр мод тарьж ургуулах, услах, арчлах боломжгүй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас хандивлах модны зардлыг ногоон байгууламжийн тусгай данс нээн төвлөрүүлэн байршуулж, хуримтлагдсан хөрөнгийг тарьсан модны арчилгаа, хамгаалалт, усалгааны ажилд зарцуулж ажиллахыг Санхүү төрийн сангийн хэлтэс /С.Болорцэцэг/, Дэд бүтэц, тохижилтын хэлтэс /Т. Сүхбаатар/-т даалгасугай.

 

  1. “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн” зохион байгуулах ажлын удирдамжийн дагуу хороо бүр 10х10 метр буюу 100 метр квадратаас доошгүй талбайд ногоон байгууламж бүхий бичил цэцэрлэгт хүрээлэнг төрийн болон, төрийн бус байгууллага, иргэд, хувийн хэвшлийн хүч бололцоонд тулгуурлан байгуулж арчилгаа, хамгаалалтыг хариуцан ажиллахыг хороодын Засаг дарга нарт даалгасугай.

ЗАСАГ ДАРГА                                    М.ЧИНБОЛД

 

    Сонгинохайрхан дүүргийн  Засаг даргын

  ......... оны  ...... сарын  ..... -ний  өдрийн

......-р захирамжийн нэгдүгээр хавсралт                                                                                                                                                                                            

 

АЖЛЫН  ХЭСГИЙН  БҮРЭЛДЭХҮҮН   

                                                                                                                                 

 

Ажлын  хэсгийн  дарга   Ц.Төрхүү                  Дэд  бүтэц, нийтийн  аж ахуйн    

          асуудал  хариуцсан  орлогч  

 

Гишүүд                               А. Пүрэвсүрэн         Захиргаа,  хуулийн  хэлтсийн дарга

 

Т. Сүхбаатар            Дэд  бүтэц, тохижилтын  хэлтсийн  

дарга

 

Г. Ууганбаяр            Худалдаа үйлчилгээний хэлтсийн 

дарга 

 

                       Б.Оюунбилэг           Нийгмийн  хөгжлийн хэлтсийн  дарга

 

 Д.Пүрэвсүрэн          Аж  ахуйн  тасгийн  дарга

 

Хороодын Засаг дарга нар

 

 Д.Мөнхцэцэг            “Тохижилт цэвэрлэгээ үйлчилгээ”

 

                                     ОНӨААТҮГ-ын захирал

 

С.Мөнхбат                “Тээвэрлэлт үйлчилгээний төв” 

                                    ОНӨААТҮГ-ын Захирал

 

Г.Сарантуяа             “Нийтлэг  үйлчилгээний  төв”

                                  ОНӨААТҮГ-ын захирал

 

У. Буянболор          Хэвлэл  мэдээлэл олон нийттэй                                               харилцах   албаны  дарга

 

М.Чулуунбаатар   “Цэвэр агаар-Нэг мод” хөдөлгөөний

ерөнхий зохицуулагч

 

Нарийн  бичгийн  дарга     Э.Урансүх             Дэд бүтэц, тохижилтын хэлтсийн

                                                                                  Байгаль, орчин, ногоон байгууламж

хариуцсан мэргэжилтэн

    Сонгинохайрхан дүүргийн  Засаг даргын

  ......... оны  ...... сарын  ..... -ний  өдрийн

.....-р захирамжийн хоёрдугаар хавсралт                                                                                                                                                                             

 

ШААРДАГДАХ  ЗАРДЛЫН  ТООЦОО

 

 

Д/д

Зардлын төрөл

Тоо, хэмжээ

Шаардагдах зардал /төгрөг/

Нэг бүрийн

Нийт

1

Мод тээвэрлэх зардал

5

40000

200,000

2

Хар шороо худалдан авах

10

160.000

1.600.000

3

Хар шороо тээвэрлэх шатахууны  зардал

60

40000

240,000

4

Элс худалдан авах, тээвэрлэх зардал

1*20тн

25000

500,000

 

Нийт зардал

 

 

2.540.000

 






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.