Албан айлчлал зохион байгуулах тухай

3

А/137

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5 дахь заалт, Сангийн сайдын 2011 оны 188 дугаар тушаал, Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/153, 2015 оны А/345 дугаар захирамжуудыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1. Япон улсын Шизүока мужийн Изүнокүни хоттой хамтын ажиллагаа тогтоох ажлын хүрээнд тус хотод 2015 оны 05 дугаар сарын 11-нээс 15-ны өдрүүдэд албан айлчлал хийх ажлыг зохион байгуулсугай.

    2. Айлчлалын багийн бүрэлдэхүүнийг нэгдүгээр, шаардагдах зардлын тооцоог хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

    3. Засаг даргын Тамгын газрын албан хаагчдад холбогдох зардал 21.823.800 /хорин нэгэн сая найман зуун хорин гурван мянга найман зуун/ төгрөгийг Засаг даргын Тамгын газрын Гадаад томилолтын зардлаас, Боловсролын хэлтсийн дарга М.Баяраад холбогдох зардал 3.537.300 /гурван сая таван зуун гучин долоон мянга гурван зуун/ төгрөгийг Засаг даргын Нөөц сангаас тус тус гаргахыг Тамгын газрын нягтлан бодогч /В.Янжиндулам/-д, Худалдан авах ажиллагааны албаны дарга Х.Батхүү, 21 дүгээр хорооны Засаг дарга Ш.Баасанжав  нарт холбогдох зардлыг тус тусын байгууллагын төсвөөс гаргахыг тухайн байгууллагуудын нягтлан бодогч нарт зөвшөөрсүгэй.

  1. Айлчлалыг “Нийслэлийн нутгийн захиргааны  байгууллагуудын албан хаагчдын гадаад улс,оронд томилолтоор ажиллах журам”-ыг баримтлан өндөр түвшинд зохион байгуулахыг Тамгын газар /С.Мөнхчулуун/-т, айлчлалын үр дүнгийн талаар ирснээс хойш 14 хоногийн дотор тайлагнахыг хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба /У.Буянболор/-нд тус тус үүрэг болгосугай

 

                ЗАСАГ ДАРГА                                     М.ЧИНБОЛД

 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

             оны    сарын -ны өдрийн

        -р захирамжийн нэгдүгээр  хавсралт

 

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГЭЭС ЯПОН УЛСЫН

ШИЗҮОКА МУЖИЙН ИЗҮНОКҮНИ ХОТОД ХИЙХ АЙЛЧЛАЛЫН

БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН

 

Нэр

Албан тушаал

  1.  

С.Мөнхчулуун

Засаг даргын Тамгын газрын дарга

  1.  

У.Буянболор

Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга

  1.  

Ш.Цогбаатар

Цагдаагийн I хэлтсийн дарга

  1.  

Н.Энхтөр

Нийгмийн даатгалын хэлтсийн дарга

  1.  

М.Баяраа

Боловсролын хэлтсийн дарга

  1.  

Х.Батхүү

Худалдан авах ажиллагааны дарга

  1.  

Д.Пүрэвсүрэн

Аж ахуйн тасгийн дарга

  1.  

Ш.Баасанжав

Дүүргийн 21-р хорооны Засаг дарга

  1.  

Э.Оюунболд

Гадаад харилцаа хариуцсан ахлах мэргэжилтэн

  1.  

М.Ууганбаатар

Засаг даргын туслах

 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

             оны    сарын -ны өдрийн

        -р захирамжийн хоёрдугаар  хавсралт

 

 

ГАДААД АРГА ХЭМЖЭЭНИЙ ЗАРДЛААС

 

 

Зардлын утга

 

Тоо хэмжээ

 

Нэг бүрийн үнэ

 

Бүгд

1

Онгоцны тийз

6 хүн

1318800₮

7912800₮

2

 

Зочид буудал

 

6 хүн 4 хоног

200$*4=800$

1580000₮

 

 

800$*6=4800$

9480000₮

 

3

 

Зам хоног /хоол

 

6 хүн 5 хоног

60$*5=300$

592500₮

300$*6=1800$

3555000₮

4

Бэлэг дурсгал

 

 

600000₮

5

Визний хураамж

6 хүн

46000

276000₮

 

НИЙТ

 

21823800₮

 

Засаг даргын Нөөц сангаас

 

 

Зардлын утга

 

Тоо хэмжээ

 

Нэг бүрийн үнэ

 

Бүгд

1

Онгоцны тийз

1 хүн

1318800₮

1318800₮

2

 

Зочид буудал

 

1 хүн 4 хоног

200$*4=800$

1580000₮

 

 

200$*4=800$

1580000₮

 

3

 

Зам хоног /хоол

 

1 хүн 5 хоног

60$*5=300$

592500₮

60$*5=300$

592500₮

5

Визний хураамж

1 хүн

46000₮

46000₮

 

НИЙТ

 

3537300₮

 






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.