
Үндэсний “Өгөх өдөр”-ийг зохион байгуулах тухай
2015 оны 10 дугаар сарын 22 өдөр А/421
Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Сангийн сайдын 2012 оны 239 дүгээр тогтоол, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 134 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Жил бүр уламжлал болон явагддаг үндэсний “Өгөх өдөр”-ийн үйл ажиллагааг 2015 оны 10 дугаар сарын 29 ны өдөр зохион байгуулсугай.
2. Арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсгийг нэгдүгээр, зарцуулагдах төсвийг хоёрдугаар, ажлын төлөвлөгөөг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.
3. Арга хэмжээг зохион байгуулхад шаардагдах 1.500.000 /нэг сая таван зуун мянган/ төгрөгийг Засаг даргын нөөц сангаас гаргахыг Тамгын газар /С.Мөнхчулуун/-т зөвшөөрсүгэй.
4. Тус арга хэмжээний ажлын төлөвлөгөөний дагуу нутгийн захиргааны байгууллага, хороод, иргэдийг өргөнөөр хамруулж ажиллахыг Ажлын хэсэг /Н.Ганаа/-т, тус тусын байгууллагад “Өгөх өдөр”-ийн үйл ажиллагааг зохион байгуулан идэвх санаачлагатай оролцохыг байгууллагуудын удирдлагуудад тус тус даалгасугай.
ЗАСАГ ДАРГА М.ЧИНБОЛД
Сонгинохайрхан дүүргийн засаг даргын
........оны .........сарын ........ны өдрийн
........ захирамжийн нэгдүгээр хавсралт
Ажлын хэсгийн бүрэлдэхүүн
Ажлын хэсгийн дарга : Н. Ганаа Засаг даргын нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч
Гишүүд : А. Пүрэвсүрэн Захиргаа, хуулийн хэлтсийн дарга
Г.Ууганбаяр Худалдаа, үйлчилгээний
хэлтсийн дарга
Д. Пүрэвсүрэн Аж ахуйн тасгийн дарга
Б.Буянболор ХМОНХ албаны дарга
Л.Энхбаяр Бүртгэлийн хэлтсийн дарга
Д.Баасансүрэн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн дарга
Д. Пүрэвсүрэн Аж ахуйн тасгийн дарга
Д. Дэлгэрбулаг Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвийн дарга
Засаг даргын дэргэдэх хэлтэс,
албадын дарга нар
Хороодын Засаг дарга нар
Нарийн бичгийн дарга : Т.Алтанцоож НХХ-ийн хөдөлмөр нийгмийн
халамж төсөл хөтөлбөр
хариуцсан мэргэжилтэн
Сонгинохайрхан дүүргийн засаг даргын
........оны .........сарын ........ны өдрийн
........ захирамжийн хоёрдугаар хавсралт
ЗАРЦУУЛАГДАХ ТӨСВИЙН ЗАДАРГАА
|
№ |
Зардлын төрөл |
Тоо |
Хэмжих нэгж |
Нэг бүрийн үнэ |
Нийт үнэ |
Тайлбар |
|
1 |
Тайзны түрээс |
1 |
Ш |
800.000 |
800.000 |
|
|
2 |
Хулдаасан хэвлэл |
30 |
м2 |
10.000 |
300.000 |
|
|
3 |
Өргөмжлөл |
10 |
Ш |
40.000 |
400.000 |
|
|
Нийт үнэ: 1.500.000 |
||||||
Сонгинохайрхан дүүргийн засаг даргын
........оны .........сарын ........ны өдрийн
........ захирамжийн хоёрдугаар хавсралт
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР,
“ӨГӨХ ӨДРИЙН” АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ
|
№ |
Хэрэгжүүэх арга хэмжээ |
хугацаа |
Хариуцах алба |
|
|
Нэг. Нэгдсэн зохион байгуулалтын талаар |
||||
|
1 |
“Өгөх өдрийн” арга хэмжээг зохион байгуулах арга хэмжээний захирамж төлөвлөгөөг боловсруулах |
10 сарын 20-25 |
ЗХХ. НХХ. ХМА. Аж ахуйн тасаг |
|
|
2 |
Зохион байгуулах ажлын хэсгийн хуралдуулах |
10 сарын 26-ны өдөр |
ЗХХ. НХХ. ХМА. Аж ахуйн тасаг |
|
|
2 |
Дүүргийн харьяа дэргэдэх хэлтэсүүдээс “Өгөх өдрийн” арга хэмжээ төлөвлөгөөг авч нэгтгэх |
10 сарын 22-26 |
ЗХХ. НХХ. ХМА. Аж ахуйн тасаг |
|
|
3 |
Засаг даргын дэргэдэх Хэлтэс албадууд “Өгөх өдрийг” зохион байгуулах талаар албан бичгийг хүргүүлэх |
10 сарын 26 |
ЗХХ. НХХ. ХМА. Аж ахуйн тасаг |
|
|
4 |
Дүүргийн Засаг даргын тамгын газрын гадна талбайд “Өгөх өдрийн” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулах |
10 сарын 29-ны өдөр |
ЗХХ. НХХ. ХМА. Аж ахуйн тасаг |
|
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
