2015 оны хоёрдугаар ээлжийн цэрэг халах, татах ажлыг зохион байгуулах тухай

1

2015 оны хоёрдугаар ээлжийн  цэрэг халах, татах ажлыг зохион байгуулах тухай

2015 оны 10 сарын 01 өдөр                  А/397

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2дахь хэсэг, Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухайхуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5 дахь заалт, Нийслэлийн Засаг даргын 2015 оныА/753 дугаар захирамжийг тус тус үндэслэнЗАХИРАМЖЛАХ нь :

 

            1. Дүүргийн хэмжээнд цэргийн жинхэнэ алба хаах хугацаа дуусч бэлтгэлээр халагдсан байлдагч, түрүүчийг хүлээн авах, цэргийн жинхэнэ албанд иргэдийг татах,гэрээт цэрэгт элсүүлэх ажлыг 2015 оны 10 дугаар сарын 16-наас 18-ны өдрүүдэд Ирээдүй цогцолборын 3 дугаар бага сургууль /83 дугаар сургууль/ дээртус тус зохион байгуулсугай.

            2. Дүүргийн хэмжээнд цэргийн жинхэнэ албаны татлагыг зохион байгуулж ажиллах “Цэрэг татлагын товчоо”-г дараах бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай.

Үүнд:

Дарга :          

С.Мөнхчулуун                      Дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга

Орлогч дарга :

            А.Баттулга                            Цэргийн штабын дарга,  хурандаа

Гишүүд:        

                        А.Пүрэвсүрэн                      Захиргаа, хуулийн хэлтсийн дарга

С.Болорцэцэг                      Санхүү,  төрийн сангийн хэлтсийн дарга

У.Буянболор                        Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга

Ш.Цогбаатар                        Цагдаагийн I хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа

Т.Оюунбаатар                      Цагдаагийн II хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа

Г.Эрхэмбаяр                        Цагдаагийн III хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа

Ш.Хажидмаа                        Дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн дарга

С.Жавхлантбаатар            Замын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа

Л.Эрхэмбаяр                      Бүртгэлийн хэлтсийн дарга

Н.Сарантуяа                        Хөдөлмөрийн хэлтсийн дарга

Б.Тулга                                  Тамгын газрын хуулийн зөвлөх

Нарийн бичгийн дарга:

Б.Нямгэрэл              Цэргийн штабын тоо бүртгэлийн офицер,           дэд хурандаа

            3.Цэрэг татлага, халалтын ажилд шаардлагатай төсвийг нэгдүгээр хавсралтаар батлан, 11.463.000/арван нэгэн сая дөрвөн зуун жаран гурван мянган/ төгрөгийг нэмэлт санхүүжилтын данснаас гаргахыг Тамгын газрындарга /С.Мөнхчулуун/-д зөвшөөрсүгэй.

4. Цэргийн жинхэнэ албанд татагдагчдын нэрийн жагсаалтыг  хоёрдугаар хавсралтаар баталсугай.

5. Дүүргийн цэрэг татлагын товчоо /С.Мөнхчулуун/-нд даалгах нь:

а/  Цэрэг татлагын товчооны бүрэлдэхүүнийг удирдлагаар ханган, хариуцсан ажил үүргийг хуулийн дагуу гүйцэтгүүлэх.

б/ Цэргийн жинхэнэ албаны татлагаар ажиллах бүрэлдэхүүнийг тушаалаар томилгоожуулж, цэрэг татлагын товчооны гишүүд, ажиллах бүрэлдэхүүн, хорооны Засаг дарга нарын ажил үүргийн хуваарийг тогтоон,цэрэг татлага, халалтын ажилтай холбогдолтой хууль эрх зүйн баримт бичгүүдийг сурталчлан, семинар зааварчилгаа өгч, цэргийн жинхэнэ албаны татлагыг хуулийн дагуу зохион байгуулж, хяналт тавьж ажиллах.

в/ Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын 2014 оны А/50дугаар тушаалаар баталсан “Улаанбаатар цэргийн хүрээний ёс журам сахиулах ангид иргэнийг хугацаат цэргийн албан хаагчаар сонгон авах журам” болон Зэвсэгт хүчний жанжин штабын 2015 оны 4/2931 тоот зөвлөмжийг тус тус хэрэгжүүлэх.

            д/ “Цэргийн албанд иргэнийг сонгон шалгаруулах журам”, Гэрээт цэргийн албанд орохыг хүссэн иргэдээс авах шалгалтын заавар”-ын дагуу гэрээт цэргийн албанд элсүүлэх, Батлан хамгаалах, Хууль зүй, дотоод хэрэг, Эрүүл мэндийн сайдын 2010 оны 115/58/103 дугаар тушаалаар батлагдсан “Иргэнийг цэргийн жинхэнэ албанд эрүүл мэндээр тэнцүүлэх болон цэргийн албан хаагчдийн эрүүл мэндэд дүгнэлт гаргахад баримтлах журам”-ыг үндэслэн иргэдийг цэргийн жинхэнэ албанд тэнцүүлэн авч, нийслэлийн Засаг даргаас өгөгдсөн даалгаврыг бүрэн биелүүлэх талаар удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээг хэрэгжүүлэх.

            г/ Цэрэг халалт, татлагатай холбогдон байгууллага, иргэдээс гаргасан санал, гомдол, маргаантай асуудлыг хуулийн дагуу эцэслэн шийдвэрлэж, холбогдох буруутай албан тушаалтантай хариуцлага тооцон ажиллах.

6. Хорооны Засаг дарга нарт даалгах нь:

а/ Засгийн газрын 2008 оны 49, 194 дүгээр тогтоолоор батлагдсан “Цэргийн албыг дүйцүүлэн хаах журам”, “Цэргийн албыг сайн дурын үндсэн дээр гэрээгээр хаах журам”-ын талаар сурталчилгааны ажлыг явуулж, иргэдийг элсүүлэх

            б/ Ээлжит цэрэг татлагыг эрхлэн явуулах ажлын хэсгийг томилон, стандартын шаардлага хангасан маягтаар албан хэргийг хөтөлж, ажил үүргийн хуваарь, бэлтгэл ажлын төлөвлөгөөг боловсруулан хорооны ажилтнууд, хэсгийн ахлагч нарын гүйцэтгэх ажил үүргийг тодотгон зааварчилгаа өгч бэлтгэл ажлыг хангах, цэрэгт татагдагчдыг татлагад бүрэн хамруулах талаар удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах.

            в/Цэргийн жинхэнэ албанд зарлан дуудах хуудас аваад тогтоосон хугацаанд заасан байранд ирээгүй цэргийн үүрэгтнийг эрэн сурвалжилж татлаганд бүрэн хамруулах.

7. Цэрэгт татагдагчдад эрүүл мэндийн үзлэг явуулах нарийн мэргэжлийн эмч, сувилагч нарыг сонгон холбогдох зааварчилгааг өгч, шаардлагатай эм, эмнэлгийн багаж төхөөрөмж, мэргэжлийн удирдлагааар ханган байнгын хяналт тавьж ажиллахыг Эрүүл мэндийн нэгдэл /Ш.Хажидмаа/-д даалгасугай.

8. Хөдөлмөрийн хэлтсийн даргад даалгах нь:

            Цэргийн жинхэнэ албаны хугацаа дуусгаж, бэлтгэлээр халагдан ирж байгаа цэргийн үүрэгтнүүдийг ажлын байраар хангах, төрөл бүрийн сургалтанд хамруулах талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэх.

9. Бүртгэлийн хэлтэсийн даргад даалгах нь:

Цэргийн жинхэнэ албанд татагдсан цэргийн үүрэгтнүүдийн иргэний бичиг баримт бүрдүүлэх, 2016 оны сонгуулийн жилтэй холбогдуулан цахим үнэмлэхийг сунгах, нөхөн олгох, үнэмлэхжүүлэх ажлыг зохион байгуулах.

10. Цэрэг татлагын байрны харуул хамгаалалтыг чангатган, томилгоот бүрэлдэхүүнийг үүрэг гүйцэтгэх нөхцөл боломжоор хангаж, 10 дугаар сарын 16-наас 18-ны өдрийн  хичээл, бусад сургалтыг зохицуулж ажиллахыг Ирээдүй цогцолборын 3 дугаар бага сургууль /Ж.Мөнхбаяр/-д үүрэг болгосугай.

            11. Цэрэг татлагын байрыг 2015 оны 10 дугаар сарын 15-ноос 18-ны өдрүүдэд цагдаагийн хамгаалалтанд авч, цэрэг халалт, татлагын үед нийгмийн хэв журам сахиулах, хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах арга хэмжээг хэрэгжүүлж, цэргийн жинхэнэ албанд татах зарлан дуудах хуудас аваад тогтоосон хугацаанд заасан байранд ирээгүй цэргийн үүрэгтнийг  татлаганд бүрэн хамруулах, хуулийн дагуу арга хэмжээ авах ажлыг зохион байгуулахыг Цагдаагийн I хэлтэс /Ш.Цогбаатар/, Цагдаагийн II хэлтэс /Т.Оюунбаатар/, Цагдаагийн III хэлтэс /Г.Эрхэмбаяр/, Цэргийн штаб /хурандаа А.Баттулга/-т тус тус даалгасугай.

            12. Цэрэгт татагдагчдыг тээвэрлэх автомашины техникийн бүрэн бүтэн байдалд үзлэг шалгалт хийж, жолооч нарын үүрэг хариуцлагыг дээшлүүлж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллахыг Замын цагдаагийн тасаг /С.Жавхлантбаатар/-т даалгасугай.

            13. Албан хэрэг хөтлөлтийн стандартын шаардлагыг бүрэн хангасан маягтаар албан хэргийг хөтлөж, цэрэг татлага явуулсан тухай дүн мэдээг татлага дууссан өдрөөс хойш 3 хоногийн дотор Нийслэлийн цэрэг татлагын товчоонд хүргүүлэхийгЦэргийн штаб /хурандаа А.Баттулга/-т үүрэг болгосугай.

 

ЗАСАГ ДАРГА                                             М.ЧИНБОЛД

 

        Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын ......

оны ....... дугаар сарын ...... -ны өдрийн .......

......-р захирамжийн нэгдүгээр хавсралт

2015 ОНЫ ХОЁРДУГААР ЭЭЛЖИЙН ЦЭРЭГ ТАТЛАГА,

ХАЛАЛТЫН АЖИЛД ШААРДАГДАХ ТӨСӨВ

а/ Тээврийн зардал           

 

д/д

Зориулалт

Төрөл

Тоо

Өдрийн

хөлс

Өдрийн тоо

Бүгд

/төгрөг/

Тайлбар

 

1

Зарлан дуудах хуудасны тараалтыг хороодоор шалгах, тооцоо хийх

Суудлын тэрэг

1

20.000

14

280.000

Тоо бүртгэлийн офицер

2

Цэргийн жинхэнэ албанд тэнцсэн цэргийн үүрэгтнүүдийг  дамжин өнгөрүүлэх төвд хүргэх

Том оврын  автобус

3

150.000

3

1.350.000

Зэвсэгт хүчин, Хилийн цэргийн дамжин

 

Дүн

 

 

 

 

1.630.000

 

 

б/ Хоолны зардал

д/д

Хооллохцаг

Хоолны төрөл

Хүний тоо

Хоолны үнэ

Хооллох өдөр

Нийт үнэ

/төгрөг/

Тайлбар

1

Өдөр

1, 2-р хоол, цай, мантуу

 

96

 

9200

 

3

 

2.649.600

1-р хоол -4000

2-р хоол-4500

Сүүтэй цай, мантуу-700

2

Орой

2-р хоол, цай

45

4800

3

648.000

2-р хоол-4500

Сүүтэй цай-300

3

Бусад

Цэвэр ус, цай, кофе

96

1000

3

288.000

Цэвэр ус-400

Цай -300

Кофе-300

 

Дүн

 

 

 

3.585.600

 

 

в/ Бичиг хэргийн зардал

д/д

Зориулалт

Тоо хэмжээ

Нэг бүрийн үнэ

Нийт үнэ

Тайлбар

1

Бичгийн цаас

6 боодол

7500

45.000

 

2

Принтерийн хор

10

10000

100.000

 

3

Нэвтрэх үнэмлэх

96

200

19.200

 

4

Бал, харандаа, хайч, цавуу

96

3000

288.000

 

5

Архивын хавтас

100

2200

220.000

 

 

Дүн

 

 

672.200

 

 

г/ Бусад зардал

д/д

Зориулалт

Тоо хэмжээ

Нэг бүрийн үнэ

Бүгд

Тайлбар

1

Зарлан дуудах хуудас хэвлүүлэх

6500ш

50

325.000

 

2

Анкет /маягт №4/

5000 ш

100

500.000

 

3

Мэдэгдэх хуудас хэвлүүлэх

2000 ш

50

100.000

 

4

Тооцооны хуудас/маягт №12/

1000 ш

200

200.000

 

5

Радио узел ажиллуулах

1

100.000

100.000

 

6

Рентген аппаратны флюр зургийн хальсны үнэ

2 боодол

175.100

350.200

 

7

Цэрэг татлагын байрны хаалга

1 ком

1.500.000

1.500.000

 

8

Цэргийн албаа үлгэр жишээчээр хаасан дайчдад талархал, дурсамж

190

8000

1.520.000

 

9

Цэргийн алба хаах хэлбэрүүдийн хугалбар боршур

-Цэргийн жинхэнэ алба

-гэрээт цэргийн алба

-Цэргийн дүйцүүлэх алба

-Цэргийн дүйцүүлэх албаны мөнгөн төлбөр

 

 

490

490

490

490

 

 

500

500

500

500

 

245.000

245.000

245.000

245.000

 

 

Дүн

 

 

5.575.200

3.075.200

 

БҮГД-11.463.000 төгрөг






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.