
Тамхины тусгай зөвшөөрөл олгох тухай
2015 оны 10 сарын 06 А/400
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3.4 дэх заалт, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.5 дахь заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2011 оны 7/64 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Худалдааны газрын стандартын шаардлага хангасан, ЕБС-ийн 500м-ийн тойргоос гадагш байрлах, тамхихудалдаалах тусгай зөвшөөрөл шинээр олгох нийт худалдааны 35 аж ахуйн нэгж, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн нэрсийн жагсаалтыг хавсралтаар баталсугай.
2.Энэхүү захирамжийг холбогдох хууль хяналтын байгууллагуудад хүргүүлэхийг Худалдаа, үйлчилгээний хэлтэс /Г.Ууганбаяр/-т, захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж, үр дүнг тооцон ажиллахыг дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс /Г.Ганхүү/, Цагдаагийн 1 дүгээр хэлтэс /Ш.Цогбаатар/, Цагдаагийн 2 дугаар хэлтэс /Т.Оюунбаатар/, Цагдаагийн 3 дугаар хэлтэс /Г.Эрхэмбаяр/, хороодын Засаг дарга нарт тус тус даалгасугай.
ЗАСАГ ДАРГА М.ЧИНБОЛД
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
