
Гадна зар сурталчилгааны байгууламжийн зөвшөөрөл олгох тухай
2015 оны 10 сарын 06 өдөр А/401
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Зар сурталчилгааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 3/32 дугаар тогтоолоор батлагдсан ”Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгааны байгууламж байрлуулахад дагаж мөрдөх журам”-ын 6.1.2, 8.2.4 дэх заалтуудыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Тус дүүргийн нутаг дэвсгэр товчооны замд гадна зар сурталчилгааны байгууламж байрлуулахыг хүсч бичиг баримтаа ирүүлсэн хавсралтанд дурдсан Аж ахуйн нэгжүүдэд 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 1 жилийн хугацаатай зөвшөөрөл олгосугай.
2. Зөвшөөрөл олгосон Аж ахуйн нэгж байгууллагуудтай байгууламж ашиглалтын гэрээ байгуулан хураамжийг орон нутгийн төсвийн орлогод төвлөрүүлэн хяналт тавьж ажиллахыг Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /С.Болорцэцэг/, Дэд бүтэц, тохижилтын хэлтэс /Т.Сүхбаатар/ нарт тус тус үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА М.ЧИНБОЛД
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын ......
оны ....... дугаар сарын ...... -ны өдрийн .......
......-р захирамжийн хавсралт
ГАДНА ЗАР СУРТАЛЧИЛГАА, МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛАМЖ БАЙРЛУУЛАХ
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОСОН АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН ЖАГСААЛТ
|
№ |
Эзэмшигч ААН байгууллагын нэр |
Байгууламж-ийн байршил хэмжээ |
Байгууламжийн ангилал |
Байгууламж байрлуулах зөвшөөрөгд сөн хүчинтэй хугацаа |
Тайлбар |
|
1 |
Женероусмоторс” ХХК |
32-р хороо Товчооны замд 4 х 9
|
Сурталчилгааны |
2016.10.05 |
Шинээр зөвшөөрөл олгох |
|
2 |
Монтрак ХХК |
32-р хороо товчооны замд 5 х 12 |
Сурталчилгааны |
2016.10.05 |
Шинээр зөвшөөрөл олгох |
|
3 |
Эвридэй интернэшнл ХХК |
32-р хороо товчооны зам өөрийн байрны дэргэд 1 х 2 |
мэдээллийн |
2016.10.05 |
Шинээр зөвшөөрөл олгох |
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
