Сургалтын зардлыг төрөөс хариуцан суралцуулах тухай

1

Сургалтын зардлыг төрөөс хариуцан суралцуулах тухай

2015 оны 10 сарын 07                             А/402

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5 а/, 29.2, Төрийн албаны тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Тус дүүргийн төрийн албан хаагчдын гэр бүлээс 2015-2016 оны хичээлийн жилд их, дээд сургууль, коллежид суралцаж буй оюутнуудын нэрсийг нэгдүгээр, чөлөө авсан оюутны нэрийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Сургалтын зардлыг төрөөс хариуцан суралцуулах төрийн албан хаагчдын хүүхдүүдийн гэрээг сунгаж, холбогдох материалуудыг бүрдүүлэн Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны харьяа Сургалтын төрийн санд хүрүүлэхийг Санхүү, төрийн сангийн хэлтэс /С.Болорцэцэг/-т, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын Нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч /Н.Ганаа/-д тус тус даалгасугай.

 

ЗАСАГ ДАРГА                                 М.ЧИНБОЛД






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.