Шагнах тухай

3

Шагнах тухай

2015 оны 10 сарын 09                          А/403

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Сангийн сайдын 2012 оны 239 дүгээр тушаал, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 134 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Монголын багш нарын баярын 49 дэх өдрийг тохиолдуулан дүүргийн Ирээдүй цогцолбор сургууль 2015 оны  “Улсын тэргүүний сургууль”-иар шалгарсанд  баяр хүргэж Ирээдүй цогцолбор сургуулийг дүүргийн Засаг даргын өргөмжлөл,  3.000.000  /гурван сая/ төгрөгөөр, ерөнхий захирал Г.Цагаанцоожийг нэг сарын үндсэн цалингаар шагнаж  урамшуулсугай. 

2. Шагналд   шаардагдах  3.360.000 /гурван сая гурван зуун жаран мянган/ төгрөгийг  Засаг даргын нөөц сангаас гаргахыг Засаг даргын Тамгын газрын дарга С.Мөнхчулуунд,  нэг сарын үндсэн цалинг Ирээдүй цогцолбор сургуулийн  төсвөөс гаргахыг Ирээдүй цогцолбор сургуулийн нягтлан бодогч Ц.Ичинхорлоод  тус тус  зөвшөөрсүгэй.

ЗАСАГ ДАРГА                                     М.ЧИНБОЛД






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.