Өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэх тухай

3

Өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэх тухай

2015 оны 10 сарын 09                          А/407

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 60, 63 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/737 дугаар захирамжийг тус тус үндэслэн ДААЛГАХ нь:

 

1. Өвөлжилтийн бэлтгэл хангах ажил нь иргэд, оршин суугчид, аж ахуйн нэгж, байгууллагуудын хамтын хүчин зүтгэлээр хийгдэх ажил тул өвлийн хэт ачаалал эхлэхээс өмнө дор бүрнээ өөрсдөөсөө шалтгаалах өвөлжилтийн бэлтгэлээ хангахыг уриалж, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагуудад даалгасугай.

 

2. Өөрийн эзэмшлийн газраас гадна орчны 50 м хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбай, ногоон байгууламж, явган хүний замын хог, цас мөсийг тогтмол цэвэрлэж, хальтиргаа гулгаа үүсгэхгүй, орчныг бохирдолгүй цэвэр байлгахыг аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагуудад даалгасугай.

 

3. Цаг агаарын хүндрэл, болзошгүй гамшиг тохиолдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор малын хашаа, саравч, уст цэгийг засварлах, тохижуулах, түлээ түлш бэлтгэх, өвс тэжээл, гар тэжээлийг нөөцлөх, өвөлжилтийн бэлтгэлийг сайтар хангахыг мал бүхий иргэдэд анхааруулахыг хороодын Засаг дарга нарт даалгасугай.

 

4. Сургууль, цэцэрлэгийн өвөлжилтийн бэлтгэлийг хангуулж, цаг агаар хүндэрсэн үед халаалтын зуух ашигладаг сургууль, цэцэрлэгийн шуурхай ажиллах группын судалгааг шинэчлэн гаргаж, хяналт тавин ажиллахыг Нийгмийн хөгжлийн хэлтэс /Ц.Баттөр/-д даалгасугай.

 

5. Орон сууцны байрнуудын орцны хаалга, хонгилын цонхыг дулаалах, байрны гадна заагийн цанталтын чигжээсийг сайтар хийх, подвалийншугам сүлжээний шаардлага хангахгүй болсон вентилийг сольж шинэчлэх зэрэгажлуудыг хийж дуусгахыг Сууц Өмчлөгчдийн холбоодод даалгасугай.

 

ЗАСАГ ДАРГА                                             М.ЧИНБОЛД






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.