Хүүхдийн төлөө зөвлөл нь төрийн байгууллага, хүүхдийн төлөөлөл бүхий 57 хүртэл гишүүнтэйгээр шинэчлэгдэж зөвлөлийн дүрэм, журам, 2017 онд хийх ажлын төлөвлөгөөг баталлаа. Дүүргийн хэмжээнд 110,755 байгаагаас бүтэн өнчин 685, хагас өнчин 2648 байгаа юм. 2017 оны 01 дүгээр улирлын байдлаар 68 хүүхэд гэмт хэрэгт холбогдож, 51 хүүхэд гэмт хэргийн хохирогч болсон судалгаа гарсан байна. Сонгинохайрхан дүүргийн Хүүхдийн төлөө зөвлөл 2017 онд хийх ажлын төлөвлөгөөндөө хорт зуршил, эрүүл мэндийн болон сэтгэл зүйн зөвлөгөө, мэдээлэл өгөх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд гэрээр хөгжлийн үйлчилгээ үзүүлэх хөгжлийн төвд хамруулах, хүүхэд түр хамгаалах байртай болох зэрэг томоохон ажлуудыг тусгалаа.
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
