Цагдаагийн хоёрдугаар хэлтэс “Нээлттэй хаалганы өдөр” зохион байгууллаа.

1

Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр “Баянхошуу” эцсийн автобусны буудлын авто зогсоолын талбайд 12:00-15:00 цагийн хооронд  “Нээлттэй хаалганы өдөр” арга хэмжээг зохион байгууллаа. Арга хэмжээнд хэлтсийн дарга, хурандаа Т.Бакыт 40 алба хаагчдын хамт, Цагдаагийн ерөнхий газрын “Сүлд” чуулгын 30 хүний бүрэлдэхүүнтэй уран бүтээлчид, дүүргийн Онцгой байдлын албаны 10 алба хаагчид болон хэв журмын  “Урамшилтай эргүүл”-ийн 25 иргэн оролцлоо. Арга хэмжээний үеэр нийт цугласан иргэдэд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлийн 750 ширхэг зурагт хуудас, санамж сэрэмжлүүлгийг тараалаа.






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.