
“Мод тарих үндэсний өдөр” - ийг зохионбайгуулах тухай
2015 оны 10 сарын 09 өдөр А/408
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Сангийн сайдын 2012 оны 239 дүгээр тушаал, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2015 оны 134 дүгээр тогтоол, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар зарлигийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “Мод тарих үндэсний өдөр”-ийг 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр зохион байгуулсугай.
2. Уг ажлыг зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.
3. “Мод тарих үндэсний өдөр”-ийг зохион байгуулах ажлын удирдамж гарган, биелэлт үр дүнг тооцож, мэдээ тайланг холбогдох дээд байгууллагуудад хүргэж ажиллахыг Засаг даргын Тамгын газрын Дэд бүтэц, тохижилтын хэлтэс /Т.Сүхбаатар/-т үүрэг болгосугай.
5. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, үр дүнг Засаг даргад танилцуулахыг Засаг даргын Дэд бүтэц, нийтийн аж ахуйн асуудал хариуцсан орлогч /Ц.Төрхүү/-д даалгасугай.
ЗАСАГ ДАРГА М.ЧИНБОЛД
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын ......
оны ....... дугаар сарын ...... -ны өдрийн .......
......-р захирамжийнхавсралт
АЖЛЫН ХЭСГИЙН БҮРЭЛДЭХҮҮН
|
Ажлын хэсгийн ахлагч |
Ц.Төрхүү |
Хот байгуулалт, тохижилтын асуудал хариуцсан орлогч
|
|
Гишүүд |
С.Мөнхчулуун |
Тамгын газрын дарга
|
|
|
А.Пүрэвсүрэн |
Захиргаа хуулийн хэлтсийн дарга
|
|
|
Т.Болорцэцэг |
Санхүү төрийн сангийн хэлтсийндарга
|
|
|
Ө.Түмэн-Эрдэнэ |
Нийгмийн хөгжлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн
|
|
|
А.Баттулга |
Цэргийн штабын дарга
|
|
|
Т.Сүхбаатар |
Дэд бүтэц, тохижилтын хэлтсийн дарга
|
|
|
Д.Пүрэвсүрэн |
Аж ахуйн тасгийн дарга
|
|
|
Г.Ууганбаяр |
Худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга
|
|
|
У.Буянболор |
Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах алба
|
|
|
|
Хороодын Засаг дарга нар
|
|
Нарийн бичгийн дарга |
Э.Урансүх |
Дэд бүтэц, тохижилтын хэлтсийн Байгаль орчин, ногоон байгууламж хариуцсан мэргэжилтэн |
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
