“Хүүхдийг осол гэмтлээс сэргийлэхэд төрийн болон төрийн бус байгууллага, олон нийтийн оролцоо, хамтын ажиллагаа” хэлэлцүүлэг зохион байгууллаа.

3

      2016 онд Гэмтэл согог судлалын үндэсний төвд үйлчлүүлсэн иргэдийн 24,4% буюу 18,070 хүн Сонгинохайрхан дүүргийн иргэд байсан бөгөөд үүнээс 1,012 нь түлэнхийн шалтгаанаар үйлчлүүлсэн байна. Үүний 852 буюу 84,1% нь 0-15 насны хүүхдүүд байна гэсэн судалгаа гарчээ. Хороогоор нь авч үзэхэд гэр хорооллын иргэд ихээр түлэгдэж байгаа нь харагдаж байна. 7, 26, 1, 2, 22-р хороодын иргэд хамгийн их түлэгдэлттэй, түлэгдэлт ихтэй өвчлөл өндөр байгаа юм. Мөн энгийн үед өдөрт 8-10 хүүхэд тусламж үйлчилгээ түлэгдэлтээр авч байсан бол цагаан сарын өдрүүдэд өдөрт 28-60 хүүхэд тусламж үйлчилгээг түлэгдэлтийн шалтгаанаар авчээ.






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.