Засаг даргын нэрэмжит “999 шатарчин” өсвөрийн шатарчдын тэмцээн зохион байгуулах тухай

4

Засаг даргын нэрэмжит “999 шатарчин” өсвөрийн шатарчдын тэмцээн зохион байгуулах тухай

2015 оны 10 сарын 15              А/414

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэг, Сангийн сайдын 2012 оны 239 дүгээр тушаал, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 134 дүгээр тогтоол, Засаг даргын 2015 оны Эдийн засаг нийгмийн зорилтын 2.2.91 дэх заалтыгтус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1.”Өсвөрийн шатарчин 999” хөтөлбөрийн хүрээнд дүүргийн Засаг даргын нэрэмжит тэмцээнийг 2015 оны 10 дугаар сарын 10-наас 20-ны өдрүүдэд зохион байгуулсугай.

2.Тэмцээнийг зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг  нэгдүгээр, тэмцээний удирдамжийг хоёрдугаар, үйл ажиллагаанд шаардагдах төсвийг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.

 

            3.Үйл ажиллагаанд зарцуулагдах  2.260.500 /хоёр сая хоёр зуун жаран мянга таван зуун/ төгрөгийг дүүргийн Засаг даргын нөөц сангаас гаргахыг Засаг даргын Тамгын газар /С.Мөнхчулуун/-т зөвшөөрсүгэй.

 

            4. Тэмцээнийг мэргэжил, арга зүйн удирдлагаар ханган, зохион байгуулалтын өндөр түвшинд явуулахыг ажлын хэсэг /Ц.Ганхүү/-т  үүрэг болгосугай.

           

           ЗАСАГ ДАРГА                             М.ЧИНБОЛД

 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

2015 оны____р сарын____-ний өдрийн

____р захирамжийн нэгдүгээр хавсралт

АЖЛЫН ХЭСГИЙН БҮРЭЛДЭХҮҮН

 

            Ажлын хэсгийн дарга:                   Ц.Ганхүү

                                                                        Биеийн тамир спорт хорооны дарга

 

            Гишүүд:                                             У.Буянболор

                                                                        Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах

албаны дарга

Н.Баяраа

Боловсролын хэлтсийн дарга

Т.Баярмаа

                                                                        Нийтийн биеийн тамир, эрүүл мэнд

                                                                        хариуцсан мэргэжилтэн

                                                                        Б.Одбилэг

                                                                        Боловсрол хариуцсан мэргэжилтэн

                                                                       

 

            Нарийн бичгийн дарга:                Б.Отгонбаяр

                                                                        Биеийн тамир спортын хорооны

ахлах мэргэжилтэн,

                                                                            

 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

2015 оны_____р сарын_____-ний өдрийн

____р захирамжийн хоёрдугаар хавсралт

      

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын нэрэмжит

дүүргийн аварга шалгаруулах өсвөрийн шатарчдын

“999 ШАТАРЧИН” тэмцээний удирдамж

            Зорилго.

            “999 шатарчин” хөтөлбөрийг хэрэгжүүлэх, шатрын спортыг олон нийтэд сурталчилах, хүүхэд, залуучуудыг шатрын спортоор хичээллүүлэх, тэдний оюуны чадамжийг дээшлүүлэх, тоглох ур чадварыг нээн хөгжүүлэх, сургалтын түвшинг тогтоох, хот, улс, тив дэлхийн тэмцээнд амжилттай оролцуулах, дүүргийн шигшээ багийг сонгон бүрдүүлэхэд оршино.

            Зохион байгуулагчид.

1.    Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга

2.    Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар

3.    Боловсролын хэлтэс

4.    Биеийн тамир, спортын хороо

Тэмцээнийг зохион байгуулах журам, хугацаа.

1.Тэмцээн 2015 оны 10 дугаар сарын 15-наас 20-ны өдрүүдэд Ирээдүй цогцолбор 3 дугаар бага сургуулийн зааланд болно.

2.Тэмцээнд Ерөнхий боловсролын бүх сургуулиуд хамрагдана.

Тэмцээнийг дараах насны ангилалаар явагдана.

Үүнд:

·         8 хүртэлх насны эр, эм

·         9-10 насны эр, эм

·         11-12 насны эр, эм

·         13-14 насны

·         15-17 насны эр, эм

Тэмцээнд сургууль бүрээс нас, насныхаа ангилалд оролцох сурагчдын тоог хязгаарлахгүй ба олон хүүхэд хамруулах бодлого баримтлана.

Тэмцээнийг 7 өргөөр Швейцарь системээр явуулна.

Тэмцээнийг дүүргийн БТСХ-ноос томилогдсон шүүгчдийн зөвлөл МШХ-ны дүрмээр шүүн явуулна.

Тэмцээнд нас тус бүрээс эхний 2 байрт шалгарсан шатарчид дүүргийн өсвөрийн шигшээ багт багтана.

Техникийн зөвлөгөөн:

Техникийн зөвлөгөөнийг 2015 оны .......... дугаар сарын ...........-ны өдрийн ......... цагт Ирээдүй цогцолбор 1-р бага сургуулийн “Хүүхэд хөгжүүлэх өрөө”-нд зохион байгуулна. Тамирчдын цахим үнэмлэх, төрсний гэрчилгээ, 1% цээж зураг, сургуулийн удирдлагын баталгаажуулсан мэдүүлгийг үндэслэн мандат олгоно.

Шагнал, урамшуулал.

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын нэрэмжит өсвөрийн шатарчдын “999 шатарчин” тэмцээний нас бүрийн ангилалд эхний 3 байрт шалгарсан сурагчдыг өргөмжлөл, алт, мөнгө, хүрэл медаль, мөнгөн шагналаар,  байгууллагын нийлбэр дүнгээр шалгарсан эхний 3 сургуульд Цом, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнана.

 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

2015 оны_____р сарын______-ний өдрийн

____р захирамжийн гуравдугаар хавсралт

 

 

ҮЙЛ АЖИЛЛАГААНД ЗАРЦУУЛАХ ТӨСӨВ

 

д/д

Зардлын төрөл

Хэмжих нэгж

Тоо ширхэг

Нэгжийн өртөг

Нийт зардал

1

Шүүгчдийн зардал

Ерөнхий шүүгч

хүн

1 хүн

2 өдөр

25.000

50.000

Шүүгч, нарийн бичиг

хүн

1 хүн

2 өдөр

20.000

40.000

Шигшээ тэмцээний шүүгч

хүн

10 хүн

2 өдөр

20.000

400.000

Бүсийн шүүгч

хүн

36 хүн

2 өдөр

20.000

735.000

2

Шагнал

1-р байр

хүн

10

20.000

200.000

2-р байр

хүн

10

15.000

150.000

3-р байр

хүн

10

10.000

100.000

3

Медаль

ширхэг

30

4000

120.000

4

Өргөмжлөл

ширхэг

30

2500

75.000

5

Байгууллагын шагнал

1-р байр

баг

1

100.000

100.000

2-р байр

баг

1

80.000

80.000

3-р байр

баг

1

60.000

60.000

6

Цом

ширхэг

1

65.000

65.000

7

Байгууллагын өргөмжлөл

ширхэг

3

6000

18.000

8

Тусгай байр /уран нүүдэлт/

хүн

2

10.000

20.000

9

Бичгийн цаас 5 боодол

боодол

5

9500

47.500

10

Нийт дүн

 

 

2.260.500

 






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.