Гамшгаас хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг шалган туслах үзлэгийг зохион байгуулах тухай

4

Гамшгаас хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг шалган туслах үзлэгийг зохион байгуулах тухай

2015 оны 10 сарын 19 өдөр                     А/418

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.1, 26.1.6 дахь заалт, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйл, нийслэлийн Засаг даргын 2015 оны А/30 дугаар захирамж, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 134 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1. Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг нийгмийн 2015 оны зорилтод тусгагдсан Гамшгаас хамгаалах хуулийн хэрэгжилтийг шалгах, дүүргийн нутаг дэвсгэрт тохиолдож болзошгүй аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээний явц, гамшгаас хамгаалах бэлтгэл бэлэн байдалд шалган туслах үзлэгийг дүүргийн хэмжээнд 2015 оны 10 дугаар сард багтаан зохион байгуулж, Гамшгаас хамгаалах үзлэгт бэлтгэхийг Онцгой байдлын хэлтэс /онцгой байдлын хошууч Ц.Төрмандах/-т даалгасугай.

 

2. Гамшгаас хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг шалган туслах үзлэгт хамрагдах байгууллагын нэрсийг нэгдүгээр, Гамшгаас хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг шалган туслах үзлэгийг зохион байгуулах удирдамжийг  хоёрдугаар хавсралтаар, шаардагдах зардлын тооцоог гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.

3. Шалган туслах үзлэгийг явуулахад шаардагдах 1.642.000/нэг сая зургаан зуун дөчин хоёр мянган/ төгрөгийг Засаг даргын Нөөц сангаас зарцуулахыг Засаг даргын Тамгын газар /С.Мөнхчулуун/-т зөвшөөрсүгэй.

4. Үзлэгт шаардагдах бэлтгэл ажлыг хангуулж ажиллахыг холбогдох байгууллагын удирдлагад үүрэг болгосугай. 

5. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, үр дүнг 2015 оны 11 дүгээр   сарын 02-ны өдрийн дотор танилцуулахыг Онцгой байдлын хэлтэс /онцгой байдлын хошууч Ц.Төрмандах/-т даалгасугай.

 

 

ЗАСАГ ДАРГА                            М.ЧИНБОЛД

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

2015 оны_____р сарын______-ний өдрийн

____-р захирамжийн нэгдүгээр хавсралт

 

ГАМШГААС ХАМГААЛАХ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ШАЛГАН ТУСЛАХ ҮЗЛЭГТ

ХАМРАГДАХ АЖ АХУЙ НЭГЖ БАЙГУУЛЛАГЫН НЭРС

 

д/д

Аж ахуйн нэгж, байгууллагын

нэр

Байршил

1.             

Засаг даргын Тамгын газар

27 дугаар хороо

2.             

Дүүргийн Шүүх

17 дугаар хороо

3.             

Дүүргийн прокурор

13 дугаар хороо

4.             

Дүүргийн Татварын хэлтэс

18 дугаар хороо

5.             

Мэргэжлийн хяналтын хэлтэс,

6 дугаар хороо

6.             

Цагдаагийн 1-р хэлтэс

27 дугаар хороо

7.             

Цагдаагийн 2-р хэлтэс

9 дүгээр хороо

8.             

Цагдаагийн 3-р хэлтэс

13 дугаар хороо

9.             

Замын цагдаагийн тасаг

30 дугаар хороо

10.          

Эрүүл мэндийн нэгдэл

13 дугаар хороо

11.          

Нэгдсэн эмнэлэг

19 дүгээр хороо

12.          

Зэвсэгт хүчний 013 дугаар анги

20 дугаар хороо

13.          

Зэвсэгт хүчний 151 дугаар анги

22 дугаар хороо

14.          

Зэвсэгт хүчний 017 дугаар анги

18 дугаар хороо

15.          

Зэвсэгт хүчний 150 дугаар анги

20 дугаар хороо

16.          

Усан спорт сургалтын төв

14 дүгээр хороо

17.          

13 дугаар хороо

13 дугаар хороо

18.          

18 дугаар хороо

18 дугаар хороо

19.          

19 дүгээр хороо

19 дүгээр хороо

20.          

26 дугаар хороо

26 дугаар хороо

21.          

Аврах тусгай анги

22 дугаар хороо

22.          

Улсын нөөцийн хүнсний салбар

20 дугаар хороо

23.          

Улсын нөөцийн объект - 03 салбар

20 дугаар хороо

24.          

Улсын нөөцийн шатахууны салбар

20 дугаар хороо

25.          

Нийгмийн даатгалын хэлтэс

19 дүгээр хороо

26.          

Хөдөлмөрийн хэлтэс

29 дүгээр хороо

27.          

Нийгмийн халамжийн хэлтэс

6 дугаар хороо

28.          

Боловсролын хэлтэс

19 дүгээр хороо

29.          

Тээвэр үйлчилгээний төв

27 дугаар хороо

30.          

Тохижилт, цэвэрлэгээ, үйлчилгээ ОНӨААТҮГ

19 дүгээр хороо

31.          

Нийтлэг үйлчилгээний төв

6 дугаар хороо

32.          

Үндэсний Дата төв

20 дугаар хороо

33.          

Зооноз өвчин судлалын үндэсний төв

20 дугаар хороо

34.          

Ерөнхий боловсролын 12-р сургууль

18 дугаар хороо

35.          

Ерөнхий боловсролын 65-р сургууль

3 дугаар хороо

36.          

Ирээдүй 2-р бага дунд сургууль

14 дүгээр хороо

37.          

105 дугаар цэцэрлэг

15 дугаар хороо

38.          

99 дүгээр цэцэрлэг

13 дугаар хороо

39.          

156 дугаар цэцэрлэг

27 дугаар хороо

40.          

92 дугаар цэцэрлэг

19 дүгээр хороо

41.          

41 дүгээр цэцэрлэг

18 дугаар хороо

42.          

ТЭСО ХХК /Icemark/

18 дугаар хороо

43.          

ТЭСО ХХК /Агь/

18 дугаар хороо

44.          

Улаанбаатар спирт ХХК

4 дүгээр хороо

45.          

Номин агуулах ХХК

20 дугаар хороо

46.          

Сүү ХК

29 дугаар хороо

47.          

Мон сүү ХХК

18 дугаар хороо

48.          

Талх чихэр ХК

29 дүгээр хороо

49.          

Мах импекс ХХК

4 дүгээр хороо

50.          

Хиам консервийн үйлдвэр ХК

4 дүгээр хороо

51.          

Монгол Мах экспо ХХК

4 дүгээр хороо

52.          

Алтан тариа ХХК

4 дүгээр хороо

53.          

Милл Хаус ХХК

4 дүгээр хороо

54.          

Арвайн үндэс ХК

4 дүгээр хороо

55.          

Танан импекс ХХК

4 дүгээр хороо

56.          

Төв цэвэрлэх байгууламж ХХК

20 дугаар хороо

57.          

Мөстийн гол трейд ХХК /Хангай зах/

6 дугаар хороо

58.          

“Буян Хөхий” ХХК /Мал эмнэлэг/

20 дугаар хороо

59.          

Нандин ухаан сувилал

14 дүгээр хороо

60.          

Боса -5 салбар

20 дугаар хороо

61.          

Боса-8 салбар

10 дугаар хороо

62.          

Анхтуяа ХХК /Гэгээн манал эмнэлэг/

27 дугаар хороо

63.          

Төгөл амралт, сувилалын газар

25 дугаар хороо

64.          

Натул эмнэлэг ХХК

6 дугаар хороо

65.          

“Увидаст байгаль” эмнэлэг

10 дугаар хороо

66.          

“Эхэн босго” ӨЭМТ

26 дугаар хороо

67.          

Мичид ундарга ХХК

3 дугаар хороо

68.          

Хэрэглэгчдэд үйлчлэх төв -15

14 дүгээр хороо

69.          

Хэрэглэгчдэд үйлчлэх төв -16

18 дугаар хороо

70.          

Сонгинохайрхан хэрэглэгчдэд үйлчлэх төв

19 дүгээр хороо

71.          

Монос анагаах ухааны дээд сургууль

20 дугаар хороо

72.          

Шинэ анагаах ухааны дээд сургууль

20 дугаар хороо

73.          

Мандах бүртгэл дээд сургууль

29 дүгээр хороо

74.          

Ач анагаах ухааны дээд сургууль

18 дугаар хороо

75.          

Чингис Соосэ дээд сургууль

27 дугаар хороо

76.          

Петровис нефть бүтээгдэхүүний агуулах

20 дугаар хороо

77.          

Шунхлай нефть бүтээгдэхүүний агуулах

20 дугаар хороо

78.          

Ойн бирж нефть бүтээгдэхүүний агуулах

20 дугаар хороо

79.          

Арвайн үндэс ХХК

4 дүгээр хороо

80.          

Магнай трейд нефть бүтээгдэхүүний агуулах

20 дугаар хороо

81.          

Монсуль нефть бүтээгдэхүүний агуулах

20 дугаар хороо

82.          

М Ойл нефть бүтээгдэхүүний агуулах

21 дүгээр хороо

83.          

Дашваанжил ХХК-ийн шингэрүүлсэн хийн түлшний агуулах

20 дугаар хороо

84.          

Гор газ ХХК-ийн шингэрүүлсэн хийн түлшний агуулах

20 дугаар хороо

85.          

Мон газ ХХК-ийн шингэрүүлсэн хийн түлшний агуулах

20 дугаар хороо

86.          

Монсуль ШТС-1

1 дүгээр хороо

87.          

Монсуль ШТС-2

32 дугаар хороо

88.          

ТНТөв

20 дугаар хороо

89.          

Миний дэлгүүр -112

12 дугаар хороо

90.          

Миний дэлгүүр-113

29 дүгээр хороо

91.          

Миний зах

19 дүгээр хороо

92.          

“Хорин нэг” худалдааны төв

27 дугаар хороо

93.          

Гүнгэрваа худалдааны төв

1 дүгээр хороо

94.          

Өгөөж худалдааны төв

10 дугаар хороо

95.          

Хөрс худалдааны төв

29 дүгээр хороо

96.          

Сансар худалдааны төв

20 дугаар хороо

97.          

Энхжин худалдааны төв

20 дугаар хороо

98.          

Орбит худалдааны төв

22 дугаар хороо

99.          

Соёмбо кинотеатр

14 дүгээр хороо

100.       

Шилэн хийц ХХК

31 дүгээр хороо

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

2015 оны___-р сарын______-ний өдрийн

____-р захирамжийн хоёрдугаар хавсралт

ГАМШГААС ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ

ШАЛГАН ТУСЛАХ ҮЗЛЭГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАХ УДИРДАМЖ

 

Нэг. ЗОРИЛГО

1.1.        Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг нийгмийг 2015 оны зорилтод тусгагдсан Гамшгаас хамгаалах хуулийн хэрэгжилтийг шалгах, шалган туслах үзлэгийг явуулснаар дүүргийн нутаг дэвсгэрт тохиолдож болзошгүй аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээний явц, гамшгаас хамгаалах бэлтгэл бэлэн байдлыг хангуулах

 

Хоёр.ЗОХИОН БАЙГУУЛАГЧ

 

2.1. Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгийн шуурхай удирдлагын  хэлтэс

2.2. Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтэс

 

Гурав.ҮЗЛЭГ ЯВУУЛАХ ХУГАЦАА, АЖ АХУЙ НЭГЖ БАЙГУУЛЛАГА

 

3.1. 2015 оны 10 дугаар сард,

3.2. Төрийн захиргааны болон төрийн бус байгууллагууд хамрагдана.

 

Дөрөв. ҮЗЛЭГЭЭР ШАЛГАН ТУСЛАХ, ЗААВАРЧИЛГАА

 

4.1. Гамшгаас хамгаалах төлөвлөгөө боловсруулж батлуулсан байдал, төлөвлөгөөнд тодотгол хийсэн байдал,

4.2. Утас, хаягийн бүртгэлд тодотгол хийсэн байдал,

4.3. Зарлан мэдээлэл явуулах схемд тодотгол хийсэн байдал,

4.4. Мэргэжлийн анги томилсон тушаалын огноо, дугаар /хэдэн хүний бүрэлдэхүүнтэй хэдэн төрлийн мэргэжлийн ангийг томилгоожуулсан/,

4.5. Гамшгаас хамгаалах ангилалын сургалтыг явуулсан байдал

                        -           Удирдах бүрэлдэхүүний

-               Мэргэжлийн ангийн, ажилтан албан хаагчдын,

4.6. Мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнийг шаардлагатай багаж хэрэгслээр хангасан байдал,

4.7. Мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнийг нэг бүрийн хамгаалах хэрэгслээр хангасан байдал,

4.8. Гамшгийн эмзэг байдал эрсдэлийн үнэлгээ хийлгэсэн эсэх,

4.9. Гамшгийн үед шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлсэн эсэх, түүнийг зориулалтын дагуу зарцуулсан байдал,

4.10. Гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр сурталчилгаа хийсэн байдал,

4.11. Гамшгийн аюулыг зарлан мэдээлэх боломж /зарлан мэдээлэх дохиотой эсэх/,

4.12. Барилга объектын ойролцоох аюулгүй талбайг томилгоожуулж, тэмдэгжүүлсэн байдал,

4.13. Авралтын зам гарцын схем зураглал хийгдсэн байдал,

4.14. Зам гарцын тэмдэг тэмдэглэгээ тавигдсан байдал,

4.15. Цацрагийн үүсгүүр, химийн бодис уусмалын ашиглалт, хадгалалт, хамгаалалт,

4.16. Тэсэрч дэлбэрэх аюултай бодисын ашиглалт, хадгалалт, хамгаалалт,

4.17. Гал унтраах анхан шатны багаж хэрэгслийн хангалт, ашиглалт,

4.18. Гамшгаас хамгаалах, галын аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр урьд нь явагдсан шалгалтын мөрөөр зохион байгуулсан ажил, зөрчлийг арилгуулсан байдал зэргийн шалгаж үзнэ.

 

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТЭС

 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

2015 оны___-р сарын______-ний өдрийн

____-р захирамжийн гуравдугаар хавсралт

ШАЛГАН ТУСЛАХ ҮЗЛЭГИЙГ ЯВУУЛАХАД ШААРДАГДАХ ЗАРДЛЫН ТООЦОО

д/д

Зардлын нэр

нэгж

Тоо хэмжээ

Нийт үнэ

/төг/

 

Нэг бүр

Нийт

 

1

Шатахууны зардал

төг

Ажлын хэсгийн 5 автомашин өдөрт 10 литр шатахуун 

10х5=50л     50х1660=83000

8 өдрийн

200000

200000

 
 

2

Засаг даргын  ажлын зураг

  төг

2,5х3.5 хэмжээтэй ажлын зураг

 

942.000

 

942.000

 
   

3

Тараах материал

625 ш

Аюулт үзэгдэлээс урьдчилан сэргийлэх тараах материал

800

500000

 

Нийт үнэ

1.642.000

 

 






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.