
Зөвлөлдөх уулзалт зохион байгуулах тухай
2015 оны 10 сарын 23 өдөр А/422
Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.1 дэх хэсэг, Сангийн сайдын 2012 оны 239 дүгээр тушаал, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурдлын Тэргүүлэгчдийн 2015 оны 134 дүгээр тогтоолийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Дүүргийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэхэд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын оролцоог нэмэгдүүлж уялдаа холбоог сайжруулах зөвлөлдөх уулзалтыг 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр зохион байгуулсугай.
2.Зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг нэгдүгээр, удирдамжийг хоёрдугаар, зарцуулах төсвийг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.
3. Үйл ажиллагаанд зарцуулах 4.313.000 /дөрвөн сая гурван зуун арван гурван мянган/ төгрөгийг дүүргийн Засаг даргын нөөц сангаас гаргахыг Засаг даргын Тамгын газар /С.Мөнхчулуун/-т зөвшөөрсүгэй.
4.Үйл ажиллагааг зохион байгуулалтын өндөр түвшинд явуулж, үр дүнг тооцон гарган ажиллахыг ажлын хэсэг /Н.Ганаа/-т үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА М.ЧИНБОЛД
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын
2015 оны____р сарын____-ний өдрийн
____р захирамжийн нэгдүгээр хавсралт
АЖЛЫН ХЭСГИЙН БҮРЭЛДЭХҮҮН
Ажлын хэсгийн дарга: Н.Ганаа
Нийгмийн бодлогын асуудал хариуцсан
орлогч дарга
Гишүүд: Ц.Баттөр
Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга
Ш.Хажидмаа
Эрүүл мэндийн төвийн дарга
Т.Баярмаа
Нийгмийн хөгжлийн хэлтсийн Эрүүл мэнд,
биеийн тамир хариуцсан мэргэжилтэн
А.Өнөрсайхан
Өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн
холбооны гүйцэтгэх захирал
Ж.Энхжаргал
Дүүргийн Өрхийн эрүүл мэндийн
төвүүдийн холбооны салбар зөвлөлийн
дарга
Нарийн бичгийн дарга А.Төгссайн
Эрүүл мэндийн төвийн Нийгмийн эрүүл
Мэндийн тусламж үйлчилгээ хариуцсан
орлогч дарга
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын
2015 оны_____р сарын_____-ний өдрийн
____р захирамжийн хоёрдугаар хавсралт
“ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ТОГТОЛЦООГ
БЭХЖҮҮЛЭХЭД ТӨР ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮШЛЭЛИЙГ
САЙЖРУУЛАХ НЬ” ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТЫН
УДИРДАМЖ
Үндэслэл.
Сонгинохайрхан дүүрэгт жилддунджаар 11 000 орчимхүншилжиниржгэр хорооллын 6 цэгттөлөвлөлтгүй, зөвшөөрөлгүйтэлэхнөхцөл бүрдүүлж, улмааргазар зохион байгуулалт, ашиглалтынэмхзамбараагүйбайдал үүсч, нийгмийн болон эрүүл мэндийн үйлчилгээнд ачаалал үүсгэсний улмаас тусламж үйлчилгээний чанар, хүртээмжид сөргөөр нөлөөлж байна.
Түүнчлэннийтхүнамынихэнхбуюу 73 хувьньгэрхороололдоршинсуудаг, нийт өрхийн 11,29 хувь нь амьжиргаанытүвшиндоогуур ядуу, ажилгүйдлийн түвшин өндөр, орчны бохирдол их, эрүүл ахуйн нөхцөл тааруу зэргээс өвчлөл, нас баралт харьцангуй дээгүүр байдаг тул эрүүл мэндийн хэрэгцээ их байна. Энэ хэрэгцээг хангахын тулд дүүргийн төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын хамтын түншлэл, оролцоо чухал шаардлагатай байна.
Энэ нь ДЭМБ-ийн санаачлагаар хэрэгжүүлж байгаа стратегийн зорилготой нийцэж байгаа юм.
Зорилго:
Дүүргийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэхэд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын оролцоог нэмэгдүүлж уялдаа холбоог сайжруулах талаар санал, зөвлөмж гарган хамтран ажиллах төсөл боловсруулах
Хугацаа: 2015 оны 10 дугаар сарын 30
Хамрах хүрээ, оролцогчид:
Нийт 280 хүн хамрагдана
- Нийслэлийн эрүүл мэндийн газар - 8
- Дүүргийн Засаг дарга, Засаг даргын тамгийн газар - 40
- Дүүргийн төрийн эрүүл мэндийн байгууллагуудын төлөөлөл - 50
- Дүүргийн хувийн хэвшлийнэмнэлгүүдийн төлөөлөл - 70
- Дүүргийн хувийн эмийн сангийн төлөөлөл - 50
- Дүүргийн төрийн хувийн хэвшлийн лабораторийн төлөөлөл - 30
- Дүүргийн Өрхийн эрүүл мэндийн төвүүд – 30
Хаана:
Оргил рашаан сувилалын хурлын зааланд
Зохион байгуулагч:
Дүүргийн Эрүүл мэндийн төв
Хамтран зохион байгуулагч:
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар
Хүлээгдэж буй үр дүн:
1. Дүүргийн хүн амын эрүүл мэндэд тулгамдаж байгаа асуудлууд тодорхойлогдоно
2. Дүүргийн төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын уялдаа холбоо сайжирна
3. Төр, хувийн хэвшлийн байгууллагын харилцан ойлголцлын санамж бичиг гарна
Хөтөлбөр
09.30-10.00 Оролцогчдыг бүртгэх
10.00-10.05 Зөвлөгөөний нээлт СХД Засаг дарга
10.05-10.15 Мэндчилгээ НЭМГ
10.15-10.25 Мэндчилгээ ДЗД
10.25-10.35 Мэндчилгээ ХХЭМХ
10.35-10.55 “Дүүргийн эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдал, шинэчлэл” НЭМГ
10.55-11.15 “Дүүргийн хүн амын бүтэц, эрүүл мэндийн талаар баримталж байгаа бодлого” СХД НБАХ орлогч
10.55-11.15 “Дүүргийн хүн амын эрүүл мэндийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд” СХДЭМТ
11.15-11.30 “Хувийн хэвшлийн байгууллагуудын үйл ажиллагаа” Монголын хувийн эмнэлгүүдийн холбоо
11.30-11.45 Дүүргийн эрүүл мэндийн салбарын тогтолцоог бэхжүүлэх стратеги
11.45-12.00 Цайны цаг
12.00-13.00Бүлгийн ажил
13.00- 13.30 Бүлгийн ажлын танилцуулга
13.30-14.30 Хэлэлцүүлэг
14.30- 15.00 Зөвлөмж гаргах
15.00- 15.30 Дүгнэлт, хаалт
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын
2015 оны______р сарын_____-ний өдрийн
_____р захирамжийн гуравдугаар хавсралт
ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД
ЗАРЦУУЛАХ ТӨСВИЙН ТООЦОО
|
№ |
Хийгдэх болон хэрэглэх зүйл |
Хэмжээ, тоо |
Нэг бүрийн үнэ |
Бүгд үнэ төгрөг |
|
1 |
Хурлын заал |
5 цаг |
100.000 |
500.000 |
|
2 |
Хавтас |
280 |
3500 |
980.000 |
|
3 |
Үзэг |
280 |
1000 |
280.000 |
|
4 |
Цай өдөрт 1 удаа |
280 |
3.000 |
840.000 |
|
5 |
Урилга |
280 |
500 |
140.000 |
|
6 |
Анонс |
1.2 х 2 |
5.000 |
12.000 |
|
7 |
Хулдаасан хэвлэл |
|
|
1.573.000 |
|
|
НИЙТ |
|
|
4.313.000 |
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
